10/27/2022
"Бэлгийн боловсрол"
Багш ангид орж ирээд сурагчидийн шуугианыг давуулан "СЕКС!" гэж чангаар ориллоо. Хүүхдүүд үүнд нь гайхаж, хэсэг инээлдэж байгаад чимээгүй болов. Багш самбар арчингаа:
Өнөөдрийн сэдэв- Бэлгийн боловсрол. Англиар бол "Sexual education One-O-One" Угтаа бол зүгээр л с**с. Тиймээс энэ үгийг ичиж зовохгүй хэлж байх хэрэгтэй. Алив, бүгд намайг дагаад хэл.
-СЕКС!
-... Анги дуугарсангүй.
-За, дахиад дагаад хэлээрэй. СЕКС!
Хойно сууж байсан сахилгагүй байрын жаал ганцаараа:
-Секс.
-Сайн байна. Чамайг улирлаар 100А гаргана. Одоо бүгдээрээ. СЕКС! Хүүхдүүд:
-с**с
-Илүү чанга. СЕКС!
-СЕКС
-Өөртөө итгэлтэйгээр, илүү чанга хэл. СЕКС!
-СЕКС!
-Сайн байна.
Багш ширээн дээрээсээ шохой авч хугалаад бөөрөөр нь самбарт наан тод бас томоор "СЕКС" гэж бичлээ.
- Секстэй холбоотой нэг үг хэлээрэй. Урдаас эхэлье гээд цонхон талд багшийн ширээний урд суусан охиныг "с**стэй холбоотой нэг зүйл нэрлэ" гэвэл охин хараа буруулан ичингүйрээд, хоромхон зуур улайтсан хацраа даран сулханаар:
-Жирэмслэлт гэлээ. Үүнийг нь багш самбар дээр бичсэн с**сийнхээ хажууд жижгээр тэмдэглээд дараагийн сурагчийг цохон дуудав.
-Бэлгэвч
-Сайн байна. Дараагийнх нь.
-БХЗӨ
-...
-Порно
-Үрийн шингэн
-Шодой
-Үтрээ
-Дур тавилт... гэж явсаар хамгийн эхэнд дуугарсан жаал:
Гар хангалга гэснээс самбар дүүрлээ. Багш:
Хүүхдүүд ээ, хүүхдүүд минь. Сайн байна. Гэхдээ та нар маш чухал, бүр хамгийн чухал зүйлийг нь хэлсэнгүй. Энэ бол... гээд самбар дээр "СЕКС" гэснээ арилгаж оронд нь "ХАЙР" гэж бичив. Багш өөрөө ч тэр, хүүхдүүд ч түүнийг шоолон инээлдэж байтал хаалга онгойн өөр нэг багш орж ирээд залуу багшийг "Хүүе, чи энд юу хийж яваа юм. Явж хичээлдээ суу!" хэмээн хөөгөөд, дүүртэл нь эрээчсэн самбарыг харуутаа: Юу гээд заваарсан юм хүүхдүүдэд зааж өгөөд байгаа хулгайч вэ! Төгсөх гэж баиж яасан завтай юм гэж зандраад араас нь шохойнд үнгэгдсэн самбрын алчуур шидлээ.