14/12/2023
нийгмийн байгууллагуудын өдөрлөгөөр
хэмээн тодотгов.
“Чи юу хийгээд байна” гэдэг асуулт хоёр жилийн өмнөөс “Танайх сүүлийн үед ямар асуудалд төвлөрч байна, Танайхтай хамтарч ажилламаар байна? уулзалт товлоё” болж өөрчлөгдсөн. Энхмаа гэдэг “хэнхэг” нөхөр эхлүүлсэн ажлаа байгууллага шиг байгууллага болгож эхлэх хүртлээ 3 жил "дуулсан дуундаа өөрөө уярч" явсан гэсэн үг.
Догдолж эхлүүлсэн нь Creative hub дундын оффис, үнэнд гүйцэгдсэн нь Ковидоор түрээсээ хүч хүрэхээ байсан. Төртэй хамтрах гэж үзээд даргад таалагдахгүй хөөгдсөн үе. Одоо зүгээр л туршлага.
Юу юунаас илүү эхэлсэнээ үргэлжүүлэх хүч өгсөн байгууллага бол Хувьцаат компани, Нямаа Хүдэрчулуун ах, Sumiya Amitan эгч хоёр. Танай компанийн биднийг түшиж, байраар хангаж бас нэмээд төслүүдэд дэмжлэг үзүүлж буй үйл хэрэг бол Увс аймагт ИНБ-ын экосистем бүрэлдэн бэхжихэд үлэмж хувь нэмэр оруулж буй Орон нутгийн хувийн хэвшлийн санаачилга юм шүү. Үнэндээ сэтгэлийн тэнхээтэй хүмүүсийн гаргах шийдвэр гэвэл зохино. ИНБ гэхээр олон улсын төсөл хөтөлбөрөөр л санхжүүждэг гэдэг улиг болсон жишгийг халж, жинхэнэ орон нутагтаа хамтын ойлголцол үүсгэж буй шан татсан, зам гаргасан нөмөр нөөлөг.
Хоёрт нь зориглож мөрөөдөхөд, мөрөөдлөө бодит болгоход хөрөнгө, мөнгөнөөс илүү үнэ цэн, урам дэм өгсөн зүйл бол Одонгийн Цогтгэрэлийн Ажлын Алба -ны орон нутгийн ИНБ-тай хамтран ажилласан цаг хугацаа байлаа. Хэзээ ч юм, шүүмжлэгчийн, сөрөгчдийн статус дээр үлдэж хоцорсон салбарыг . Үнэт зүйлд тань халдахгүй. Байгууллагыг тань чадавхжихэд /capacity building/ тус дэм больё, өсөхөд, бэхжихэд дутагдаж буй ур чадвараар тань дэмнэе гэв. Үр дүнд хүрч, хүртэж чаддаггүй байсан ОУБ-ын төслийн уралдаанд материалаа явуулж бүр шалгарч, ардчиллыг бэхжүүлэх дэлхийн зорилгод орон нутгийн ИНБ эн зэрэгцэн хувь нэмрээ оруулж байна.
Энэ бүхэнд урамшсан бид дахин шинэ зорилготой болов. Хөгжлийн хүчийг иргэний гарт атгуулах төлөвшсөн ИНБ болох зорилго. Нийгэмд буй, төрд ирэх ачаалал, стрессийг хуваалцахуйц чадавхтай байгууллага болох амбиц, хүсэл тэмүүлэлтэй боллоо.
Өнөөдрийг хүртэл хүрээлж, нөмөрлөж түшсэн бүх байгууллага, хүмүүст талархая. Юу юунаас илүү эхлүүлсэн санаачилгын үр өгөөжийг дэлгэрүүлж, үлгэрлэж, тунхаглаж буй төгсөгчдөдөө маш их баярлалаа.