31/08/2026
ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ЛЯОНИН МУЖИЙН ЭКСПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
🇨🇳 БНХАУ-ын зүүн хойд бүс нутгийн төв, технологи, үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Ляонин мужийн 80 гаруй шилдэг аж ахуйн нэгж оролцсон тус үзэсгэлэн 2026 оны 8-р сарын 28–30-ны өдрүүдэд UG EXPO төвд амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн хүрээнд барилгын материал, эрчим хүч, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, гэр ахуйн болон цахилгаан бараа, олон үйлдэлт ухаалаг төхөөрөмж, нэхмэл эдлэл, хүнс болон өргөн хэрэглээний олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд танилцуулсан.
🤝 Тус арга хэмжээ нь Монгол Улс болон БНХАУ-ын Ляонин муж хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ бизнесийн түншлэл бий болгох, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд таниулах чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирж, оролцсон нийт аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хэрэглэгчид та бүхэндээ баярлалаа. 🇲🇳🤝🇨🇳