15/03/2026
Удахгүй эр цэргийн баяр болох нь . Эрчүүддээ цэцэг өгнө өө гоё баяр шүү дээ 👮🏻♀️👮🏻♀️👮🏻♀️Гэхдээ ямар цэцгийн баглааг өгөх вэ гэдгийг мэдээд аваарай . Манайхан ихэвчлэн эрэгтэй хүнд будганд оруулсан цэнхэр ромашкаг ( уг нь яг ромашка биш л дээ зүгээр л ромашка шиг шиваантиг юм бгаан ) сонгож бас бус өөр олон өнгө нилүүлээд цэнхэр хөх цаасаар сарзайтал боолгоод авдаг . Энэ нь жаахан тиймхэн сонголт шүү ! Эрэгтэй хүнд зориулсан баглаа нь ихэвчлэн минимал, хүчтэй өнгөтэй, шулуун хэлбэртэй байдаг. Хэт олон өнгө, хэт “cute” стиль ихэнхдээ хэрэглэдэггүй. 🌿
1️⃣ Улаан сарнай + ногоон навч (классик) Хамгийн классик эрэгтэй баглаа.
• 3–7 сарнай
• Ногоон навч (eucalyptus / ruscus)
• Хар эсвэл бор боодол
🎁 Тохирох үе:
• Төрсөн өдөр
• Амжилт баяр хүргэх
• тэмдэглэлт ой , баярт үйл явдал
2️⃣ Цагаан лили minimal баглаа Илүү classy стиль.
• 3 лили
• Бага зэргийн ногоон ургамал
🎁 Тохирох үе:
• Хүндэтгэл
• Албан ёсны үйл ажиллагаа 3️⃣ Нэг өнгийн minimal баглаа
• Нэг өнгө
• Хэт олон цэцэггүй
• Шулуун хэлбэр
• Байгалийн, minimal стиль
• Эрэгтэй хүнд маш тохиромжтой
⸻
✅ Эрэгтэй баглааны дүрэм
• Өнгө: улаан, цагаан, ногоон, бор
• Боодол: хар, саарал, эсвэл хар хөх, улаан хүрэн , энгийн элдэв бичиггүй бор цаас
• Хэлбэр: шулуун, минимал
🚫 Ихэвчлэн хэрэглэхгүй:
• Маш олон өнгө
• Хэт ягаан / пастель
• Хэт том тууз бас нарийн урт олон тууз