Үхэрийн ферм

Үхэрийн ферм Үхэрийн ферм 1

Махны өсвөр үхэр бордож шахах!!!ӨСВӨР ҮХРИЙГ БОРДОЖ ШАХАХ.Монгол болон нутгийн сайжирсан үхрийг 60 хоног бордоход амьдын...
25/09/2022

Махны өсвөр үхэр бордож шахах!!!
ӨСВӨР ҮХРИЙГ БОРДОЖ ШАХАХ.

Монгол болон нутгийн сайжирсан үхрийг 60 хоног бордоход амьдын жин нь 32.9-33.1 кг-аар буюу хоногт 549-551 грамаар нэмэгдэж харьцангуй өсөлт нь 11.6-12.2 хувь болж байхад бордолгүй ердийн маллагаатай үхрийн амьдын жин 14.0-16.2 кг- р буурч хоног тутамд 233-270 грамаар жингээ алдаж байсан судалгаа бий.

1.Тугалдаа 131-150 кг жинтэй бойжсон өсвөр үхрийг бяруу шүдлэнд нь нь 30-50 кг өсгөхөөр нэмэгдэл тэжээлтэй ,бэлчээрээр өвөлжүүлж,зун,намартаа бэлчээрээр таргалуулаад 2,5 настайд нь борлуулна.Үүний тулд өвлийн улиралд хоногт 3-4 кг ногоон өвс ,сүрлээр тэжээж 0.5-1 кг будааны холимог нэмж өгнө.Хаврын улиралд хүчит тэжээлийг хоногт 2-3 кг хүртэл нэмэгдүүлж өвс ,сүрлийг багасгаж бэлчээрлэх цагийг уртасгана. Үхрийг өдөрт 2-оос доошгүй усалж хужир давс байнга тавьж өгнө.

Зуны улиралд бэлчээрээр оторлон таргалуулж ,намар сөл тасрах үеэр бага зэрэг нэмэгдэл тэжээлээр тэжээнэ.Намар шүдлэнд нь тарга хүчийг тогтоон хоногт 200-300 гр жин нэмэгдүүлэхээр өвс 4-5 кг,1-2 кг будааны холимгоор тэжээж өдрийн цагаар бэлчээнэ.Ийнхүү тааруу өсөлттэй өвөлжүүлсэн эр шүдлэн дараа зун,намар бэлчээрээр сайн таргалж, 2.5 настайдаа 400-450 кг жинд хүрнэ.

2.тугалдаа 151-170 кг жинтэй бойжсон бярууг 50-70 кг өсгөн өвөлжүүлж бэлчээрээр таргалуулаад 3-4 сар эрчимтэй бордож, 400 кг жинтэй 62-63 хувийн махны гарцтайгаар борлуулна. Энэ зорилгоор өвлийн улиралд бярууг хоног тутамд 300-400 гр өсгөхөөр тооцож, ногоон өвс,ногоон сүрлээр байранд тэжээнэ.

Тэжээлийн жорын 70-80 хувь нь ногоон өвс,сүрэл 20-30 хувь нь холимог тэжээл байвал зохино. Хаврын урь ороход өдрийн цагаар аажмаар бэлчээхийн хамт өглөө үдэш өгөх тэжээлийг 3.6- 4.0 кг хуурай бодис бүхий тэжээл өгнө. Ер нь өсвөр үхрийг ямарч тэжээлээр бордсон хоног тутам өгөх тэжээлийг шим бодисоор тэнцүүлж 100 кг жин тутам 2.5-3.5 кг хуурай бодис ,200-300 гр шингэх уураг ,13-14 гр кальци, 7-10 г фосфор,30-40 гр каротин байхаар тэжээлийн жорыг зохионо.

Үхрийг бордохдоо задгай хашаанд байлгаж,өвс даршийг тэжээлийн хайсаар, хүчит тэжээлийг өөрөө дураараа идэж бөйхаар тогтмол цагийн хуваариар тэжээж,өдөрт 1-3 цаг гадуур гаргаж ,шөнө саравчинд байранд дулаан хэвтэрт хонуулна.Хаврийн урь орж, дулаан болох үеэр шүдлэн үхрийг задгай хашаанд хонуулж,өдөр тэжээж, зугаалах цагийг уртасгана.Хуурай тэжээлээр үхэр бордоход тэжээлийг чийглэх буюу будаа дэвтээж, холих ,давс ,чихэрлэгийн зүйлээр амт оруулбал үхрийн тэжээл идэлт сайжирч, түргэн таргална.

Ингэж эр шүдлэн үхрийг 90-120 хоног бордож 2 настайд нь 400-430 кг жинтэй дээд зэргийн буюу дундаас дээш тарга хүчтэйгээр зах зээлд борлуулна.

3.Тугалдаа 171-190 кг жинтэй бойжсон өсвөр үхрийг бяруунд нь байранд тэжээж, 80-90 кг өсгөн өвөлжүүлж, бэлчээрээр таргалуулаад намрын улиралд нэмэгдэл тэжээлээр тэжээгээд 1.5 настайд нь 360-380 кг жинтэй,57-58 хувийн махны гарцтайгаар борлуулна.

Тугалыг эхээс ялгаж, бяруунд нь ногоон өвс даршилсан өвсөөр тэжээж, өвлийн улиралд 400-500 гр ,хаврын улиралд 600-700гр өсгөхөөр хоногт дунджаар 3.6-4.0 кг хуурай бодис бүхий тэжээлийг өгнө. Бярууг хоног тутам тэжээх, тэжээлийн жорын 60-70 хувь нь өвс,дарш 30-40 хувь нь холимог тэжээл байвал зохино.

Зуны халуунд наршиж өсөлт буурах,өөхөн таргаа алдахаас сэргийлж өдрийн халуунд сүүдэрлэх хэрэгтэй. Голдуу өглөө, орой шөнийн цагаар бэлчээрлүүлж, өдөр сүүдэр саравчинд амрааж,өдарт 2-3 удаа усалж, давс ,хужир тавьж өгнө.

Намрын улиралд бярууг хөдөөлүүлэн маллаж ,9 сараас үр тарианы холимгоор /хоногт 1.5-3 кг / тэжээж өөхөн тарга сайтар авахуулна.Намрын хүйтэн салхи цасан шуурганаас бярууг хамгаалж ,сөл тасрах үеэс өглөө,оройн цагаар тэжээж, өдөр бэлчээн шөнө хашаанд хонуулна.Ингээд 1.5 настайд дээд зэргийн тарга хүчтэй бярууг нядалгаанд оруулна.

20/07/2022

Сайн байцгаана уу ?Идэшний сувиа үнээ, гунж, бяруунд захиалга авна шүү. Найдвартай малчны хотноос 10 сард хүргээд өгнө.

Герефорд үүлдэр: Английн бага ашиг шимтэй нутгийн үүлдрийг олон жилийн турш өөр дотор нь шилэн сонгож үржүүлсний үр дүнд...
26/01/2021

Герефорд үүлдэр: Английн бага ашиг шимтэй нутгийн үүлдрийг олон жилийн турш өөр дотор нь шилэн сонгож үржүүлсний үр дүнд бий болсон өнө эртний үхэр дэлхийд хамгийн их тархсан махны чиглэлийн түргэн өсөлттэй үүлдэр юм.Герефорд үүлдрйиг ажлын чиглэлийн нутгийн удаан өсөлттэй үүлдэр болтол сайжруулах ажилд Б.Томкинс тэргүүтэй сонгон үржүүлэгчид гол үүрэг гүйцэтгэжээ. Шилэн сонголт , тохируулан сонголтийг маш сайн хийж ойр төрлийн үржүүлэгийг чадаигай ашигласан амжилтанд хүрэх нөхцао болжээ.
Герефорд үүлдрийг анх 1817 онд АНУ-д , 1860 онд Канадад , Мексикт , дараа нь Өмнөд Америкд , Австраль , Шинэ Зеланд , Өмнөд Афркид тус тус аваачин үржүүлэх болжээ. Герефорд үүлдрийг түүхэнд мухар хэвшлийн сүрэг бий болсон нь гарал , үүсэл , тархалтын хувьд судлаач , сонгон үржүүлэгчдийн сонирхлыг татах болов. Мухар хэвшлийн үхэр нь селекци аж ахуйн хувьд асар их ач холбогдолтой шинж чанар болохыг тэр үеийн сонгон үржүүлэгчид соргогоор ажиглажээ.Мухар үхэр нь байран маллагааны нөхцөлд уяа хэрэглэхгүй , ачиж тээвэрлэхэд талбай ашиглалт сайтай , бие биеээ мөргөж гэмтээхгүй тайван дөлгөөн зан авиртай бөгөөд удамшил зүйн хувьд мухар шинж тэмдэг нь доминант генээр нөхцөлддөг байна.Герефорд үүрдрийг сайжруулах ажлыг удаан хугацааны туршид бэлчээрийн маллагааны нөхцөлд явуулснаар түүнийг тэсвэр хатуужилтай бэлчээр ашиглах чадвар сайтай, тэжээл бага шаарддаг онцлог чадвартай болжээ.Герефорд үүлдрийн түргэн өсөлт, чийрэг бие цогцос , тэсвэр хатуужилтай , махны өндөр ашиг шим өгдөг чанарууд нь дэлхийн олон орны анхаарлыг татдаг байна.Герефорд үндсэн зүс нь улаан , толгой , сэрвээ, хондлой , хээлүүр , омруу , сүүлний үзүүр шийр цагаан байдаг. Өөр үүлдрийн үхэртэй эрлийзжүүлэхэд толгой , гэдэс , хээлүүрийн цагааныг үр төлдөө баттай дамжуулдаг.Галбир , бие цогцосын хувьд махны чиглэлийн өндөр ашиг шимт үүлдрийн шаардлагыг бүрэн хангадаг.
Герефорд үүлдрийн тугал төрөхдөө 28-34 кг , 18 сартай охин шүдлэн 400-450 кг , үнээ 500-550 кг , бух 800-900 кг жин татна. Зарим шилмэл үнээ 720 кг , бух 1100 кг хүрэх тохиолдолд нилээд бий. Эрчимтэй өсгөн бойжуулсан эр бяруу 12 сартайд 420-440 кг , дээд тал нь 518 кг жин татаж нядлагын гарц нь 60-70 хувьд хүрнэ. Үнээ саалийн хугацаанд 3,9-4,0 хувийн тослогтой , 1200-1800 кг сүү өгдөг.
Copy paste.

Орчуулга!Marbling(гантиган) мах болон ердийн мах 2 ын ялгаа нь:махны ширхэг хооронд байрлах өөхөн ширхэгт байна. Энэ нь ...
14/10/2020

Орчуулга!
Marbling(гантиган) мах болон ердийн мах 2 ын ялгаа нь:
махны ширхэг хооронд байрлах өөхөн ширхэгт байна. Энэ нь уг малын идэж, уудаг зүйл, хөдөлгөөнөөс хамаарна. Түүнчлэн өөрийн генэндээ агуулсан marbling-аар таргалах чадвараас их хамаарна.
Өнөөдөр дэлхийн зах зээлд хэрэглэгчид гадар өөхөөс маш их татгалзах болсон, хэрэглэгчдийн ихэнх нь цул, өөх багатай зөөлөн мах авахыг хүсдэг болсон. Тиймээс өнөөдөр хэрэглэгчид marbling махыг маш ихээр хэрэглэж, түүний эрэлт хэрэгцээ өндөр байна. Marbling- мах нь цул мах гэж ойлгож болохгүй, учир нь түүний тал хувийг махны ширхэг хоорондын өөх эзэлдэг. Гэсэн хэдий ч уг махны үнэ өндөр хэвээр байна.
Тэгвэл ямар төрлийн үүлдрийн үхрийг энэ marbling чиглэлээр өсөгж, үржүүлж болох вэ?
Wagyu
Angus (улаан болон хар)
энэ 2 үүлдэр бол өнөөдөр дэлхийд тэргүүлж байгаа 2 үүлдэр юм. Бусад үүлдрийг өсгөж болох боловч marbling чанар нь бага байдаг.
Миний бордож байгаа үхэр marbling-аар таргалахгүй гадар өөх ихтэй байна:
Тийм, энэ бол таны маллаж байгаа арга, болон идэш тэжээлтэй чинь шууд холбоотой.
Тугалыг төрснөөс хойш эхийг огт саалгүй, түүнийг 205 хоног хүртэл эхтэй нь хамт бойжуулна. Ингээд 30 дахь хоноос эхлэн түүнийг хуурай тэжээлд оруулах бөгөөд эхээс бүрэн салахдаа тэрээр уяанд орж хөдөлгөөнгүй байранд зөвхөн үр тариан тэжээлээр бордогдох ёстой. Хэрэв та уг тугалыг өвсөөр буюу тэжээлээр бордох юм бол таны хүсэн хүлээсэн marbling чанар алдагдах болно. Учир нь өвсөөр тэжээсэн мал нь зөвхөн гадар өөхөөр таргаладаг бөгөөд харин үр тариан тэжээл нь өвсийг бодвол шингэх нэгж их учир marbling таргалалт явагддаг. Ингээд 365 хоногтойд нь заазлаж эхэлнэ. Тугал бүр өөрийн гэсэн хэв шинж гентэй байдаг учир аль түрүүлж томорсноос нь эхэлдэг. Marbling чанарыг хэмждэг хэт авианы багажаар хэмжих нь зүйтэй.
Copy

9

12/02/2020

Өдрийн мэнд хүргэе. Хэдүүлээ нэг санал солилций. Монголын нөхцөлд хамгийн сайн тохирох махны гарц өндөртэй ямар үүлдвэр өсгөвөл үр дүн ихтэй байдаг бэ?

27/01/2020
Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Хүн бүр л дор бүрнээ малаа хэрхэн яаж тараглуулж ашиг шимтэй, жин ахиу гаргаж ава...
25/01/2020

Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Хүн бүр л дор бүрнээ малаа хэрхэн яаж тараглуулж ашиг шимтэй, жин ахиу гаргаж авах вэ гээд ажиллаж байгаа байх. Энэ удаагын та бүхэнд хуваалцах нэг мэдээлэл маань ХААИС, Биологийн нөөцийн менежментийн сургуулийн Сэлэнгэ үүлдвэрийн өсвөр үхрийг бордсон судалгааг хүргэж байна.

24/01/2020

Сургалт явуулах уу гэсэн маш олон хүн хувь чатаар хандалт явуулж байна. Иймээс та бүхэнд Канадын фермерчингийн явуулсан сургалтын эхний хэсгийг хүргэж байна.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Үхэрийн ферм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category