Mongolia Health Technology Expo

Mongolia Health Technology Expo Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolia Health Technology Expo, Event Planner, M1 tower-1406, Khan-Uul district, Ulaanbaatar.

🇲🇳Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн том үзэсгэлэн, арга хэмжээ 27дахь жилдээ
🌏The 27th edition of the largest healthcare exhibition in Mongolia
📍 M bank arena
📅September 25-27 , 2026

16/06/2026
19/05/2026
Баяр хүргэе ээ.
22/04/2026

Баяр хүргэе ээ.

Шинэ үүрэгт ажилд томилогдсонд халуун баяр хүргэе!
17/04/2026

Шинэ үүрэгт ажилд томилогдсонд халуун баяр хүргэе!

Н.ЭРДЭНЭБАЯР: МЕРИТ ЗАРЧИМ, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁС, ИЛ ТОД, ХАРИУЦЛАГЫГ ЭРХЭМЛЭН АЖИЛЛАНА

✅ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Тэрээр салбарын бодлого, үйл ажиллагааны уялдааг хангах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, бодит үр дүнд хүрэхэд чиглэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн мерит зарчим, хууль дээдлэх ёс, ил тод байдал, хариуцлагыг үйл ажиллагааныхаа суурь болгон ажиллахаа онцлов.



🧾 ТОВЧ НАМТАР

🎓 Боловсрол
▪️ 1991–1997 — Хүний их эмч, Анагаах ухааны их сургууль
▪️ 2001–2003 — Анагаах ухааны магистр, ЭМШУИС
▪️ 2003–2004 — Арьс, гоо заслын эмч, ЭМШУИС
▪️ 2006–2010 — Анагаах ухааны доктор (Ph.D), Япон, Токушимагийн их сургууль
▪️ 2014–2015 — Төрийн захиргааны менежмент, Удирдлагын академи

💼 Ажлын туршлага
▪️ 2025–одоог хүртэл — Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга
▪️ 2012–2025 — Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захирал
▪️ 2010–2012 — АШУҮИС, ахлах багш
▪️ 2006–2010 — Япон, Токушимагийн их сургуульд докторант, туслах багш
▪️ 2004–2006 — АШУҮИС, багш, ахлах багш
▪️ 2003–2004 — “Монос” АУДС, багш
▪️ 2001–2003 — ЭМШУИС, Харшил, астмын лабораторид судлаач
▪️ 1997–1998 — Сэлэнгэ аймаг, Баянгол сумын ЭМТ-д их эмч

🏅 Эрдмийн цол, зэрэг
▪️ 2022 — Профессор
▪️ 2016 — Дэд профессор
▪️ 2024 — Эрүүл мэндийн удирдлагын “Зөвлөх” зэрэг
▪️ 2016 — Эрүүл мэндийн удирдлагын “Тэргүүлэх” зэрэг

📚 Мэргэшил, сургалт
▪️ 2023 — “Эрхэлсэн түшмэл” сургалт, Удирдлагын академи
▪️ 2014–2015 — Төрийн захиргааны менежмент
▪️ 2014 — Эмнэлгийн менежерийн сургалт
▪️ Япон, АНУ, Сингапур, БНСУ зэрэг улсад эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээ...
17/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!🤗

"MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO-2025" олон улсын үзэсгэлэн, арга хэмжээний оролцогчид болон хэрэглэгчид та бүхэндээ шин...
29/12/2025

"MONGOLIA HEALTH TECHNOLOGY EXPO-2025" олон улсын үзэсгэлэн, арга хэмжээний оролцогчид болон хэрэглэгчид та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе! 2026 ондоо амжилт бүтээлээр дүүрэн дахин уулзацгаая!
Эрүүл Мэндийн Яам
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар-ЭЭХХЗГ
ЭМ Холбоо ТББ
Mongolian Society of Biomedical Engineering
Ази Фарма Эмийн сан - Asia Pharma Pharmacy
NaturesPlus Mongolia
CarePay - Хүн бүрт кэйр.
Denk Pharma Mongolia
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв
Хавдар судлалын үндэсний төв
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Грандмед эмнэлгийн хамт олонд баяр хүргэе ээ.🤗
17/12/2025

Грандмед эмнэлгийн хамт олонд баяр хүргэе ээ.🤗

Грандмед эмнэлэг нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод European Society for Quality Research (ESQR) байгууллагаас зохион байгуулдаг “Quality Achievements Award 2025”-аас 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Gold Category шагналыг гардан авлаа.
Тухайн шагнал нь:
✔ Эрүүл мэндийн үйлчилгээний чанар
✔ Удирдлагын тогтолцоо, манлайлал
✔ Тогтвортой хөгжил
✔ Олон улсын стандартын хэрэгжилт
зэргийг цогцоор нь үнэлж олгодог олон улсын чанарын шагнал юм.
Мөн Грандмед эмнэлэг нь 2018 онд АНУ-ын Лас Вегас хотод “Best Quality Leadership Award” Gold Category шагналыг хүртэж байсан юм.
Уг шагналыг энэ онд дахин авсанаар Грандмед эмнэлгийн чанарын бодлого, удирдлагын тогтвортой байдал, тасралтгүй хөгжил олон улсын түвшинд дахин баталгаажиж байна.

Бид цаашид чанартай, аюулгүй, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхийн төлөө тууштай ажиллах болно.

Address

M1 Tower-1406, Khan-Uul District
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolia Health Technology Expo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongolia Health Technology Expo:

Shortcuts

Share

Category