04/10/2024
Та бүхний хайртай багш, бидний хайртай ээжийг минь холын хол замд нь үдэхэд сэтгэл зүрхээ зориулсан, алс хол байгаа болон үе үеийн шавь нарт нь үр хүүхдүүд, ач, зээ нарын өмнөөс гүн их талархал илэрхийлж, мэхийн ёслоё.
Ээж маань шавь нарынхаа төлөө эх хүний өгөөмөр хайраар хандаж байсан нь энэ цаг мөчид дэндүү их мэдрэгдсэнд та бүхэндээ баярлалаа. Ээжийн минь бүжгийн төлөөх хоёргүй зүтгэл, тэр их агуу хөдөлмөрийг та бүхэн үеийн үед дурсан санаж, үргэлжлүүлэн, нэр алдарыг нь мандуулан явна гэж бодоход бидэнд ямар их сайхан санагдаж байгааг дуулгахад таатай байна. Та бүхнийг бүжгийн тэнгэр ивээж, ээжийн маань буян заяа үргэлж та нарыг түшиж байх болтугай.