Сонин хачин

Call Directions

Сонин хачин Хорвоо дэлхийн сонин хачин, тэр дундаа Монголчуудын сонин хачин дуусашгүйээ....

~ Залуу байх 24 зөвлөгөө..💭1. Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.2. Дурла. Хэн н...
04/04/2026

~ Залуу байх 24 зөвлөгөө..💭

1. Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.
2. Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.
3. Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.
4. Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.
5. Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй. Бахдан баярлаж сур
6. Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ. Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.
7. Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.
8. Найз нөхөд, ойр дотныхондоо цаг мөнгө гаргаж бай.
9. Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.
10. Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шударга биш ч, амьдрах сайхан.
11. Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз. Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй.
12. Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал. (40-өөс дээш насныханд)
13. Шөнө гоё бол битгий яар. Дахин ийм шөнө олдоо ч уу.
14. Өгөөмөр бай. Хариу харалгүй тусал. Тусалсан бол дор нь март.
15. Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.
16. Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.
17. Юмыг хурдан эхэл. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана.
18. Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг.
19. Жаахан тэнэг мэсэж бичихдээ бүү ич.
20. Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.
21. Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.
22. Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.
23. Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инэмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.
24. Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Инээдтэй. Ямар ч насанд гялалзаж болдог юм.

• Л.Баярсайхан эмч.

Өнөө өглөө 08:00 цагийн орчимд Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явсан жолооч Д.Азжаргал н...
10/02/2026

Өнөө өглөө 08:00 цагийн орчимд Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явсан жолооч Д.Азжаргал нь Сэлхийн 3-р буудлын зүүн талд нэгэн айлын амбаараас утаа гарч буйг анзаарч, хашааг давж, байшингийн цонхыг хагалан орсноор 30 орчим насны нэгэн залууг сэрээж амжсан байна. Улмаар 9-10 орчим насны хүүг хамт орсон залуутайгаа нийлж өргөн гаргаж, галын аюулаас эсэн мэнд аварчээ 👏👏👏

Address

Ulaanbaatar

Telephone

+97695000000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонин хачин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share