Zenedu Academy

Zenedu Academy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Zenedu Academy, Мишээл сити, М3 тауэр, 3-р давхар, 307 тоот, Ulaanbaatar.

Математик сэтгэлгээ буюу Математикт сургах/суралцах/ арга зүй Математик бол тооцон бодох ухаан юм. Ерөнхий боловсролын с...
30/08/2022

Математик сэтгэлгээ буюу Математикт сургах/суралцах/ арга зүй

Математик бол тооцон бодох ухаан юм. Ерөнхий боловсролын сургуулийн математикийн судлагдахуун нь тоо/тоолол/, алгебр/хийсвэрлэл/, геометр/дүрс, хэмжээс/, магадлал, статистик/боломж/ гэсэн үндсэн 4 айтай.

Тоо, тооллын агуулгагүйгээр математикийг, тэр дундаа тооцон бодох үйлийг төсөөлөх боломжгүй. Нөгөө талаас тоо, тоолол бол орчлон ертөнцийн өвөрмөц нэгэн шинжийг хүн оюун бодлоороо хийсвэрлэн ерөнхийлж чадсан гайхамшигт ололт билээ.

Геометр нь дедукц мөрдөлгөө хийх, визуал сэтгэлгээ/дүрслэл, төсөөлөн бодох үйл/, эвристик сэтгэлгээ, нэмэлт хувиргалт/бүтээлч оролдлого/ хийх чадваруудыг хөгжүүлдэг математикийн чухал агуулгуудын нэг юм. Өгүүлбэрээр өгөгдсөн геометрийн бодлого төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх сайн дасгал болдог.

Хийсвэрлэл нь анализын үр дүнд түшиглэх, ерөнхийлөх ба нэгтгэх үйлдэлийн холимог хэлбэр бөгөөд тодорхой бодит зүйлийн гол гол шинжүүдээр тухайн зүйлийн хийсвэр дүр, шинэ ойлголтыг гаргаж ирэх сэтгэхүйн үйлдэл юм. Алгебрын хичээл нь хийсвэрлэлд үндэслэн сэтгэх, адилтгал тэнцүү хувиргалт хийх чадварыг хөгжүүлэх ач тустай. Алгебр буюу хийсвэрлэх илэрхийллийн нэг ач холбогдол нь адилтгал тэнцүү буюу үнэн зөв хувиргалтуудаар дамжин ач холбогдолтой ерөнхий дүгнэлтэд хүрдэг явдал юм. Зүй тогтол/давталт/ олно гэдэг ерөнхийлөх сэтгэлгээний нэг хэлбэр мөн. Ахуй амьдралын асуудлыг математик загвар, хэл рүү хөрвүүлнэ гэдэг өөрөө бодит зүйл дээр хийсвэрлэл/ерөнхийлөх, нэгтгэх/ хийж байгаа хэрэг юм. Математик бол хийсвэрлэх сэтгэлгээний хамгийн хүчирхэг аппарат бөгөөд хийсвэрлэлийг ашиглан логиктойгоор тооцон бодох ухаан юм.

Магадлал, статистик нь дунд сургуулийн математикийн хичээлд шинэ ай билээ. Өгөгдөл мэдээлэлд шинжилгээ хийх замаар байгаль ертөнц болоод нийгмийн санамсаргүй үзэгдлүүдийн ерөнхий хууль, зүй тогтлыг таних, тэдгээр үзэгдэх явагдах магадлалыг тооцон бодож сурахад математикийн энэ ай тусална.

Математикт суралцахын ач холбогдол:
🎲Асуудлын ерөнхийлсөн томъёолол , бүдүүвч загварыг гаргах чадвар олгодог.
🎲Тооцооллын хүчирхэг хэрэгслүүдтэй.
🎲Үзэл бодлоо эмх цэгцтэйгээр илэрхийлэн бичих чадварт сургадаг.
🎲Ойлгон ухаарах, мэдлэгтэй байхын ач холбогдлыг мэдрүүлдэг.
🎲Математикт суралцсанаар шинжлэх ухаанч/онол, судлал, нягтлал/ хандлага сайжирдаг.
🎲Математик нь бүх шинжлэх ухааны суурь хэл учраас олон мэргэжлийн суурь агуулга болдог.
🎲Логиктой сэтгэх, дедукц мөрдөлгөө гаргах, асуудал шийдэх аргад сургадаг.
🎲Нотлон харуулах чадварт сургадаг

Математик ер нь юуг, яаж судлах ёстой юм бэ? Багцлах буюу ерөнхийлөн дүгнэх нь математик шийдлийн дээд түвшин юм. Задлан шинжлэх сэтгэлгээгээр юмсыг төгсгөлгүй задлан бутаргаад байж болно. Гэхдээ энэ нь төөрч, будилахад хүргэж болно. Үүний эсрэгээр сурч мэдсэн, судлан шинжилсэн зүйлсийг багцлан, нэгтгэх үйл хэрэгтэй бөгөөд энэ нь сурч мэдсэнээ эмхлэн цэгцэлэхэд тусална. Боломж бүрийг нэг бүрчлэн шалгана гэдэг боломжийн тоо их үед төвөгтэй. Ийм нөхцөлд үндсэн зарчмаар нэгтгэх дүгнэлтэд хүрэх нь үр дүнтэй. Математик бол нэгтгэн дүгнэх хүчирхэг хэрэгсэл мөн.

📚 Суралцах нь дарамт биш, боломж юм.ZENEDU Academy – Чиний дараагийн алхам 🚀✔️ Чанартай сургалт✔️ Найрсаг тухтай орчин✔️...
07/07/2022

📚 Суралцах нь дарамт биш, боломж юм.
ZENEDU Academy – Чиний дараагийн алхам 🚀

✔️ Чанартай сургалт
✔️ Найрсаг тухтай орчин
✔️ Бодит үр дүн

Бид зөвхөн хичээл заадаггүй.👉 Сэтгэх чадварыг хөгжүүлнэ👉 Итгэлийг нэмэгдүүлнэ👉 Ирээдүйд хэрэгтэй ур чадварыг бий болгоно...
14/06/2022

Бид зөвхөн хичээл заадаггүй.
👉 Сэтгэх чадварыг хөгжүүлнэ
👉 Итгэлийг нэмэгдүүлнэ
👉 Ирээдүйд хэрэгтэй ур чадварыг бий болгоно

📖 Орчин үеийн арга зүй
👩‍🏫 Туршлагатай багш нар
🌱 Дэмждэг, урам өгдөг орчин

🇬🇧 АНГЛИ ХЭЛ СУРАХ 8 АЛТАН ЗӨВЛӨМЖ1️⃣ Өдөр бүр бага, багаар (хамгийн чухал)30 минут ч байсан хамаагүй - тасралтгүй байх ...
03/06/2022

🇬🇧 АНГЛИ ХЭЛ СУРАХ 8 АЛТАН ЗӨВЛӨМЖ
1️⃣ Өдөр бүр бага, багаар (хамгийн чухал)
30 минут ч байсан хамаагүй - тасралтгүй байх нь ялгарал.
👉 15 мин -үг
👉 10 мин -унших / сонсох
👉 5 мин -ярих

2️⃣ Шинэ үгийг өгүүлбэрээр сур
Зөвхөн үг цээжлэх биш:
❌ important
✅ This is important for my future.

3️⃣ Сонсох чадвараа эхэлж хөгжүүл
Netflix, YouTube, podcast-ийг англи subtitle-тэй үз.
Санал: BBC Learning English, Easy English

4️⃣ Өдөрт 3 өгүүлбэр чангаар хэл
Тольны өмнө ч байж болно 😄
Ярих булчинг хөгжүүлдэг.

5️⃣ Алдахаас бүү ай
Алдаа = ахиц.
Ярихгүй байснаас буруу ярьсан нь дээр.

6️⃣ Өөрийн сонирхлоор сур
Хоол, бизнес, кино, спорт-
сонирхсон сэдвээрээ англи контент үз.

7️⃣ Гар утсаа англи болго
Жижиг өөрчлөлт -том дадал.

8️⃣ Зорилго тавь
Жишээ:
🎯 3 сард 500 үг
🎯 6 сард энгийн яриа
🎯 1 жилд IELTS

📚 Хэрэв анхлан суралцагч бол:
🗓 Өдөр бүр:
10 үг
1 short video
3 өгүүлбэр ярих

2 сарын дараа өөрийгөө гайхна 😉

Англи хэлээ сайжруулах 3 зөвлөмж🤓Ярих айдсаа хаяӨөртэйгөө чангаар ярихТолины өмнө ярихAI, хэлний түнштэй ярих❌ Алдаа гар...
02/06/2022

Англи хэлээ сайжруулах 3 зөвлөмж🤓

Ярих айдсаа хая
Өөртэйгөө чангаар ярих
Толины өмнө ярих
AI, хэлний түнштэй ярих
❌ Алдаа гаргахаас бүү ай — алдаа бол ахиц.

Богино өгүүлбэрээр эхэл
Урт, төгс өгүүлбэр биш:
“I like coffee.”
“I work in an office.”
Энгийн → нарийн руу шилжинэ.
Англиар бодож сур
Юмыг монголоор бодоод орчуулах биш:
🧠 “Өлсөж байна” → “I’m hungry”

📖 Суралцахад оройтдоггүйАжил, амьдралын хажуугаарөөрийгөө хөгжүүлэх боломж үргэлж байдаг.ZENEDU Academy – таны дараагийн...
02/06/2022

📖 Суралцахад оройтдоггүй

Ажил, амьдралын хажуугаар
өөрийгөө хөгжүүлэх боломж үргэлж байдаг.

ZENEDU Academy – таны дараагийн шат.

Англи хэлээ сайжруулах 3 зөвлөмж1. Өдөр бүр бага багаарӨдөрт 20–30 минут ч гэсэн тасралтгүй сурах нь хамгийн чухал. Их с...
02/06/2022

Англи хэлээ сайжруулах 3 зөвлөмж
1. Өдөр бүр бага багаар
Өдөрт 20–30 минут ч гэсэн тасралтгүй сурах нь хамгийн чухал. Их сурахаас илүү тогтмол байх нь үр дүнтэй.
2. Сонсох чадвараа хөгжүүл
• Подкаст: BBC Learning English, ESLPod
• Кино, цуврал: эхлээд англи хадмалтай, дараа нь хадмалгүй
👉 Чих дасах нь ярихад маш их нөлөөлдөг.
3. Өдөр тутмын үгс цээжил
• Өдөрт 5–10 шинэ үг
• Өгүүлбэрт ашиглаж сур
✍️ Зөвхөн орчуулга биш, хэрэглээг нь ойлго.

🎓 Ирээдүйгээ ZENEDU Academy-тай хамт бүтээеЧанартай мэдлэг, бодит ур чадвар, үр дүнтэй сургалтыг бид санал болгож байна....
31/05/2022

🎓 Ирээдүйгээ ZENEDU Academy-тай хамт бүтээе

Чанартай мэдлэг, бодит ур чадвар, үр дүнтэй сургалтыг бид санал болгож байна.

✔️ Мэргэжлийн багш, зөвлөхүүд
✔️ Практикт суурилсан сургалтын арга
✔️ Хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөр
✔️ Найрсаг, урам өгсөн сургалтын орчин

📚 Мэдлэг бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө.
Өнөөдөр суралц, маргааш илүү итгэлтэй алх!

📩 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол чат бичээрэй.

🎓 Ирээдүйдээ хөрөнгө оруул📚 Бодит ур чадвар🚀 Итгэлтэй өсөлтZENEDU Academy
27/05/2022

🎓 Ирээдүйдээ хөрөнгө оруул
📚 Бодит ур чадвар
🚀 Итгэлтэй өсөлт

ZENEDU Academy

Заримдаа нэг шийдвэр дараагийн хэдэн жилийг өөрчилдөг.Суралцах шийдвэр ч яг тийм.ZENEDU Academy-д ахлах анги, насанд хүр...
26/04/2022

Заримдаа нэг шийдвэр дараагийн хэдэн жилийг өөрчилдөг.

Суралцах шийдвэр ч яг тийм.

ZENEDU Academy-д ахлах анги, насанд хүрэгчдэд зориулсан зорилготой сургалтууд бий.

Address

Мишээл сити, М3 тауэр, 3-р давхар, 307 тоот
Ulaanbaatar
17043

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zenedu Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Zenedu Academy:

Share