Cement EXPO Mongolia

Directions

Cement EXPO Mongolia Монголын анхны Цемент үйлдвэрлэлийн салбарын форум

🚧 Орон сууцны эрэлт, төсвийн хөрөнгө оруулалт, барилгын өсөлт, дэд бүтцийн томоохон төслүүд болон цементийн үйлдвэрлэл —...
28/09/2026

🚧 Орон сууцны эрэлт, төсвийн хөрөнгө оруулалт, барилгын өсөлт, дэд бүтцийн томоохон төслүүд болон цементийн үйлдвэрлэл — эдгээр нь барилгын салбарын өнөөдөр, маргаашийг тодорхойлж байна.

📰 Building Industry Weekly-ийн 016 дугаарт барилга, дэд бүтэц, цементийн салбарт шууд нөлөөлөх дараах 5 сэдвийг онцоллоо.

🏙️ Ипотекийн зээлийн 7–8 жилийн хугацаанд 45 мянган өрхийн дараалал
🏛️ 2027 онд 12.5 их наядын хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
🏗️ Барилгын өртөг нэг жилийн дотор 19.1 хувиар өсөв
🌉 Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын гүүрцтэл 57.67 хувьд хүрлээ
🏭 Австралид цементийн терминалын хүчин чадлыг 3.4 сая тонн/жил болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

Эдгээр өөрчлөлт, шийдвэрүүд нь барилга, үйлдвэрлэл, цементийн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ?

🌐 Та https://www.cementexpo.info/ веб хуудсаар зочлон өөрийн mail хаягаа бүртгүүлснээр долоо хоног бүрийн даваа гарагт үйлдвэрлэл, барилгын салбарын онцлох мэдээллийг хүлээн аваарай.

25/09/2026

Мэдлэгийн товч #1 | Эйфелийн цамхаг тогтсон өндөртэй байдаггүй🗼

Та 7 хоног бүрийн "Барилга, дэд бүтэц, инженерчлэлийн сонирхолтой мэдээ, мэдээллийг" https://www.cementexpo.info/, Cement Expo Mongolia Facebook хуудас болон Instagram сувгуудаас тогтмол аваарай.🔎🏗️

🚧 Төсвийн шийдвэр, орон сууцны хөтөлбөр, дэлхийн машин механизмын үнийн хөдөлгөөний ард нэг л зүйл тодорхойлогддог  — тө...
14/09/2026

🚧 Төсвийн шийдвэр, орон сууцны хөтөлбөр, дэлхийн машин механизмын үнийн хөдөлгөөний ард нэг л зүйл тодорхойлогддог — төсөв зардал хаашаа урсахаас бүтээн байгуулалтын хурд хамаардаг. Cement Expo Weekly-ийн 014 дугаарт эдгээр асуудлыг хөндсөн дөрвөн сэдвийг онцоллоо. 📰 Та мэдээ бүрийн дэлгэрэнгүйг болон барилга, үйлдвэрлэлийн салбарт үзүүлэх нөлөөг https://www.cementexpo.info/ сайтаас уншаарай.

🏗️ Бүтээн байгуулалтын ард тээвэр, эрчим хүч, шатахууны өртгийн тооцоо бий. Cement Expo Weekly-ийн 013 дугаарт эдгээр ас...
07/09/2026

🏗️ Бүтээн байгуулалтын ард тээвэр, эрчим хүч, шатахууны өртгийн тооцоо бий. Cement Expo Weekly-ийн 013 дугаарт эдгээр асуудлыг хөндсөн дөрвөн сэдвийг онцоллоо.
📖 Та мэдээ бүрийн дэлгэрэнгүй болон барилга, үйлдвэрлэлийн салбарт үзүүлэх нөлөөг https://www.cementexpo.info/ сайтаас уншаарай.

#Барилга #ДэдБүтэц #ЭрчимХүч

🏗️ BUILDING INDUSTRY WEEKLY - Барилгын салбарын 100 жилийн ойдТэмээн хөсгөөр материалаа зөөдөг байсан 1926 оноос өнөөдри...
04/09/2026

🏗️ BUILDING INDUSTRY WEEKLY - Барилгын салбарын 100 жилийн ойд

Тэмээн хөсгөөр материалаа зөөдөг байсан 1926 оноос өнөөдрийн 11.7 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй салбар хүртэл — зуун жилийн замнал нэг дугаарт багтлаа.
Хот байгуулалтын ололт, сургамж, ирэх зууны сорилт —

Орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэндийг хүргэж, энэхүү тусгай дугаараа хүргэж байна. 📖

Та дараах холбоосоор орж дэлгэрэнгүй уншина уу: https://www.cementexpo.info/building-industry-weekly-special-dugaar-3/

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 19-ний хуралдаанаар “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загвары...
25/08/2026

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 19-ний хуралдаанаар “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загварыг хэлэлцэж, 100 сургуулийн санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгахаар шийдвэрлэжээ.

Хуралдаанд танилцуулсан мэдээллээр цэцэрлэг, сургуулийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд дулаан алдагдал ихтэй, эрчим хүчний хэрэглээ өндөр, инженерийн шугам сүлжээний насжилт хэтэрсэн байна.

Боловсролын яамны 2025–2026 оны статистикаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 900 ерөнхий боловсролын сургуулийн 717 нь төрийн өмчийн сургууль юм. Ийм хэмжээний барилгын сангаас эхний 100 сургуулийг сонгохдоо дулаан алдагдал, ашиглалтын зардал, халаалтын эх үүсвэр болон барилгын техникийн төлөвийг нэг аргачлалаар хэмжих шаардлагатай.

Танилцуулгад аймгуудад мод түлдэг 30–40 сургууль, Улаанбаатар хотод нам даралтын зуух ашигладаг 40 орчим сургууль байгааг дурдсан. Мөн төрийн өмчийн 700 гаруй сургуулийг халаахад жил бүр 418 тэрбум төгрөгийн эрчим хүч зарцуулж байгааг мэдээлжээ. 418 тэрбум төгрөг нь танилцуулгад мөнгөн дүнгээр өгсөн үзүүлэлт бөгөөд түлшний тонн, дулааны Гкал, цахилгааны кВт.ц-ын задаргаа нийтлэгдээгүй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.cementexpo.info/ сайтад хандан хүлээн авна уу.

COP 17-ийн эргэн тойронд: Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс 250 тэрбум төгрөг зарцуулж байна...
25/08/2026

COP 17-ийн эргэн тойронд:
Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс 250 тэрбум төгрөг зарцуулж байна. Хурлын албан ёсны хэлэлцээ, өндөр түвшний уулзалтууд явагдаж буй Цэнхэр бүсийн агааржуулалт, тохижилт, үйлчилгээ болон зохион байгуулалт олон улсын арга хэмжээний түвшинд хүрсэн байна. Харин олон нийт болон дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй Ногоон бүс энэ стандартыг үргэлжлүүлж чадсангүй.

Талбайн нөхцөлөөс харахад Ногоон бүсийн зарим павилионы агааржуулалт сул, дотор орчин бүгчим, шалны хийц дуу чимээтэй, тохижилтын гүйцэтгэл жигд бус байна. COP17-ийн нийт төсөв зөвхөн Ногоон бүсэд зориулагдаагүй ч олон нийтэд хамгийн шууд хүрэх энэ хэсэгт 250 тэрбум төгрөгийн хэмжээний арга хэмжээний чанар, цар хүрээ төдийлөн мэдрэгдэхгүй байгаа нь хоёр бүсэд өөр стандарт үйлчилж буй мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.cementexpo.info/ сайтад бүртгүүлэн хүлээн авна уу.

Монгол Улсад 2026 оны турш нийт 82.6 мянган ажлын байранд ажилтан авах хэрэгцээ үүснэ гэж Хөдөлмөрийн зах зээлийн эрэлти...
25/08/2026

Монгол Улсад 2026 оны турш нийт 82.6 мянган ажлын байранд ажилтан авах хэрэгцээ үүснэ гэж Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаагаар тооцжээ. Үүний 90.7 хувь буюу 74.9 мянга нь байнгын ажлын байр, 53.2 хувь нь шинээр бий болох орон тоо байна. Нийт хэрэгцээний 80.5 хувь буюу 66.5 мянга нь оны эхний хагаст, 80.7 хувь буюу 66.6 мянга нь Улаанбаатар хотод төвлөрөх төлөвтэй гарсан. Эдгээр үзүүлэлт хөдөлмөрийн эрэлт хэдий хэмжээтэйгээс гадна хэзээ, хаана, ямар хэлбэрээр бий болж байгааг нарийвчлан харах шаардлагатайг харуулж байна.

Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгаагаар 2026 оны хоёрдугаар улиралд улсын хэмжээнд 79.3 мянган хүн ажилгүй байсан бөгөөд ажилгүйдлийн түвшин 5.5 хувь болжээ. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 13.4 мянгаар өссөн бөгөөд судалгаанд хамрагдсан ажилгүй иргэдийн 32.9 хувь нь ажил хайгаад олдоогүй, 7.7 хувь нь мэргэжил, дадлага, туршлагагүй гэсэн шалтгаан дурдсан байна.

Энэ үзүүлэлт нь тухайн улиралд ажилгүй байсан хүний тоог хэмждэг бол 82.6 мянган ажилтан авах хэрэгцээ нь бүтэн жилийн турш шинээр бий болох болон сул байгаа ажлын байрыг хамарсан төлөв юм. Хоёр судалгааг нийлүүлж харахад хөдөлмөрийн зах зээлийн гол асуудал ажлын байрны мэдээлэл, ажилтны ур чадвар, байршил болон ажлын нөхцөлийн уялдаанд төвлөрч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:https://www.cementexpo.info/ сайтаас уншина уу.

Монгол Улсын жилийн инфляц 2026 оны долоодугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сарын 12 хувиас дахин нэмэгдлээ. Улаанбаатар х...
18/08/2026

Монгол Улсын жилийн инфляц 2026 оны долоодугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сарын 12 хувиас дахин нэмэгдлээ. Улаанбаатар хотын инфляц мөн 13 хувь, суурь инфляц 7.6 хувьтай байна. Үүний зэрэгцээ Монголбанкны бодлогын хүү 12.5 хувь болж өссөн нь үнэ тогтворжуулах асуудал эдийн засгийн бодлогын гол сорилт хэвээр байгааг харуулж байна.

2026 оны эхний саруудад намжих шинжтэй байсан үнийн өсөлт хавраас эргэн эрчимжсэн. Хоёрдугаар сард улсын инфляц 6.5 хувь байсан бол тавдугаар сард 11.2 хувь, зургаадугаар сард 12 хувь, долоодугаар сард 13 хувь болж нэмэгдээд байна. Өөрөөр хэлбэл, таван сарын дотор жилийн инфляц бараг хоёр дахин өсжээ.

Монгол Улсын жилийн инфляц 2026 оны долоодугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сарын 12 хувиас дахин нэмэгдлээ. Улаанбаатар хотын инфляц мөн 13 хувь, суурь инфляц 7.6 хувьтай б....

Монгол Улс 2026 оны эхний долоон сард 174.4 мянган тонн цемент импортолжээ. Энэ нь 2025 оны мөн үеийн 92.5 мянган тонноо...
18/08/2026

Монгол Улс 2026 оны эхний долоон сард 174.4 мянган тонн цемент импортолжээ. Энэ нь 2025 оны мөн үеийн 92.5 мянган тонноос 81.9 мянган тонноор илүү дүн юм.

Үндэсний статистикийн хорооны тоймлосон тоон дээр үндэслэн тооцвол импортын биет хэмжээ ойролцоогоор 88.5 хувиар өссөн байна. Харин албан тайланд дурдсан 86.7 хувь нь цементийн тонны бус, импортын үнийн дүнгийн өсөлт юм. Импортын төлбөр нэг жилийн дотор 6.0 саяас 11.1 сая ам.доллар болж нэмэгджээ.

Монгол Улс 2026 оны эхний долоон сард 174.4 мянган тонн цемент импортолжээ. Энэ нь 2025 оны мөн үеийн 92.5 мянган тонноос 81.9 мянган тонноор илүү дүн юм. Үндэсний статистикий....

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Cement EXPO Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category