21/11/2024
Говийн Их дархан цаазат газрын амьтад болон экосистемийг хамгаалах үйлсийг дэмжих зорилгоор ЗУРАГТ ХУУДАС (ПОСТЕР) бүтээх уралдаан зарлагдсан байна.
Экосистемийн хамгаалалд хувь нэмэр оруулах хүсэлтэй хүн бүрийг уралдаандаа идэвхтэй оролцохыг урьж байна! 🌱
Говийн Их Дархан Цаазат газрын амьтад болон экосистемийг хамгаалах үйлсийг дэмжин, ЗУРАГТ ХУУДАС буюу (ПОСТЕР) бүтээх уралдаанаар дамжуулан олон нийтэд дэлгэрүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг "Экологи-Эрдэм клуб" нь Монголын байгаль орчны иргэний зөвлөл Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар Hanns Seidel Foundation Mongolia , Олон улсын тахь группийн Монгол дахь төлөөлөгчийн газар International Takhi Group байгууллагуудын дэмжлэгээр зохион байгуулж байна.
📌Уралдаанаар дамжуулан:
- Оролцогчдын чөлөөт, бүтээлч сэтгэхүйг дэмжих, тэдэнд бүтээлээрээ дамжуулан үзэл бодлоо
илэрхийлэх боломж олгох
- Говийн экосистем, байгалийн онцлог, ховор амьтдын ач холбогдлыг сурталчлах, тэдгээрийн талаарх
мэдлэгийг олон нийтэд түгээх
- Байгаль болон ховор амьтдад тулгарч буй аюул заналхийллийг ойлгуулах, тэдгээрийг хамгаалах
хэрэгцээ, ач холбогдлыг тодотгох
- Байгаль хамгааллын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, олон нийтийг оролцоход уриалах
📌Бүтээлд тавигдах шаардлага:
- Бүтээлийг онлайнаар буюу зурган файл (.png) хэлбэрээр хүлээн авна.
- Бүтээл нь сэдэвтэйгээ уялдаа холбоотой байх
- Хуулбарлан дурайхгүй байх
- Арга барил, ашиглах материал, программ чөлөөтэй
- Гоо зүй болон ёс зүйн хэм хэмжээг баримтлах
- Бүтээлд нэмэлт тайлбар хэрэгтэй гэж үзвэл хавсарган илгээж болно.
- Өгөгдсөн хугацаанаас хэтэрсэн тохиолдолд бүтээлийг хүлээн авахгүй.
📌Шалгаруулах журам:
- Олон нийтийн дэмжлэг (лайк, шэйр) тоог харгалзан үзнэ.
- Дүрслэл болон хөндсөн асуудал нь оновчтой байх.
🙋♀️🙋♂️Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагт мэдээллээс хүлээн авна уу.
📌Оролцогчид бүтээлээ өөрийн биеэр болон цахим хуудсаар илгээх боломжтой буюу орон нутгаас оролцох боломжтой юм.
Бидний мэдээллийг хүлээн авч буй та бүхэнд баярлалаа. Уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.🐾