Хямд олон улсын онгоцны билет, буудал захиалга

Directions

Хямд олон улсын онгоцны билет, буудал захиалга ✈️ Олон улсын онгоцны билет захиалга
🏨 Дэлхийн хаана ч буудал захиалга

💸 Хямд үнэ
⚡ Түргэн шуурхай үйлчилгээ
🌍 Бүх чиглэл

📩 Dm-ээр захиалга авна

21/09/2026

📣 Мэдэгдэл

Хар салхины улмаас 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн OM501/OM502 дугаартай нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орж, 9 дүгээр сарын 22-ны өдрийн дараах цагийн хуваарийн дагуу үйлдэхээр боллоо.

2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр:

OM501A нислэг Улаанбаатараас 05:00 цагт хөөрч, 09:55 цагт Нарита нисэх буудалд бууна.
OM502A нислэг Нарита нисэх буудлаас 12:00 цагт хөөрч, 16:35 цагт Улаанбаатарт бууна.

Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу. Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандана уу.

МИАТ ТӨХК

📣 Notice
Due to a severe windstorm, the schedules of flights OM501/OM502 on September 21, 2026 have been changed. The flights will operate on September 22 according to the following schedule.
September 22, 2026:
Flight OM501A departs Ulaanbaatar at 05:00 and arrives at Narita Airport at 09:55.
Flight OM502A departs Narita Airport at 12:00 and arrives in Ulaanbaatar at 16:35.
For any other inquiries regarding the flight schedule change, please contact 11-333-999. We kindly ask all passengers and customers to be understanding of these changes, which are being implemented to ensure flight safety.

MIAT Mongolian Airlines JSC

Азийн наадамд оролцох гэж буй баг тамирчиддаа амжилт хүсье💪💪💪УБ-Нагоя-УБ билет амжилттай захиалагдлаа💐
19/09/2026

Азийн наадамд оролцох гэж буй баг тамирчиддаа амжилт хүсье💪💪💪
УБ-Нагоя-УБ билет амжилттай захиалагдлаа💐

🇲🇳 AICHI–NAGOYA 2026 ASIAN GAMES 🇯🇵

Тун удахгүй Япон улсад болох гэж байгаа Aichi–Nagoya 2026 Азийн наадмыг дасгалжуулагч багш А. Гантулга маань зорих гэж байна. 🌟

Олон олон гүйгчдийг анхан шатнаас нь эхлээд тив, дэлхийн хэмжээний тамирчин, дасгалжуулагч болгон бэлтгэж, олон олон зэрэг цолтой, рекордын эздийг дасгалжуулан гаргасаар байгаа багшаараа бахархахгүй байхын аргагүй. 🥰
Монгол улсаа төлөөлөн Азийн наадамд оролцож байгаа гүйлтийн спортын "их багш" болсон багшдаа болон бүрэлдэхүүн баг хамт олонд өндөр амжилт хүсье! 🍀
https://www.facebook.com/share/p/18RJSqqv7V/

17/09/2026

Агаарын тээвэрлэгч Хүннү Эйр компани олон улсын тогтмол нислэгийн хоёр шинэ чиглэлээ танилцууллаа.

Тодруулбал есдүгээр сарын 28-наас эхлэн долоо хоног бүрийн даваа гарагт Улаанбаатар– Шинэ Дели–Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр болсон байна. Монгол Улсын иргэд Энэтхэгт зорчих визээ цахимаар эсвэл тус улсын Элчин сайдын яаманд хандан хураамжгүй авах боломжтойг мэдээлжээ.

Мөн Улаанбаатар–Шэньжэнь чиглэлийн тогтмол нислэгээ аравдугаар сарын 21-нээс эхлүүлэхээр бэлтгэж байна. Уг чиглэлийн нислэгийг долоо хоног бүрийн лхагва гарагт үйлдэхээр төлөвлөжээ.

Энэ онд Улаанбаатараас шууд нислэгтэй хотуудын тоо нэмэгдсэн нь зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлснийг НЗДТГ-аас онцолж байв. Тухайлбал БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн компаниудын нэг болох Spring Airlines Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг, Казахстаны Скат Эйрлайнс компани Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн юм.

08/09/2026

Зорчигчдын анхааралд

БНСУ-ын T’way Air компани 2026 оны 9 дүгээр сарын 10-наас Trinity Airways нэрээр нислэг үйлдэж эхэллээ.

07/09/2026

БНСУ руу зорчих визийн хүсэлт шийдвэрлэх хугацааг 30 хоногоос богиносгож, 14 хоног болгоно

05/09/2026

🇹🇭 ТАЙЛАНДАД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХУГАЦАА ӨӨРЧЛӨГДӨНӨ

2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад аялал, жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоног визгүй зорчино.

Өмнө хэрэгжиж байсан 60 хүртэл хоногийн визгүй зорчих зохицуулалт дээрх өдрөөс хүчингүй болох тул аяллын хугацаагаа шинэ нөхцөлд нийцүүлэн төлөвлөөрэй.

📌 Аялал, жуулчлалаас бусад зорилгоор зорчих бол холбогдох ангиллын визийг урьдчилан авах шаардлагатай.

📌 Нэг жилийн хугацаанд буюу 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд автозамын хилийн боомтоор визгүй нэвтрэх боломжийг хамгийн ихдээ 2 удаа ашиглана.

28/08/2026

✨ Бизнес ангиллын хоолны цэс шинэчлэгдлээ.

Эрхэм зорчигч та шинэчлэгдсэн Бизнес ангиллын хоолны цэсээс өөрийн дуртай хоолоо сонгон үйлчлүүлж тансаг амт, тав тухыг хослуулан тавтай аялаарай.

📌 Хоолны сонголт нь нислэгийн чиглэлээс хамааран өөр өөр байна.

28/08/2026

БНСУ-Д ЗОРЧИЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД

⚠Cүүлийн үед БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд өөрийн зөвшөөрөгдсөн оршин суух хугацаагаа шалгалгүй, хугацааг хэтрүүлсний улмаас хууль бус оршин суугч болох тохиолдол цөөнгүй гарч байна. БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарна уу.

👮БНСУ-ын хилээр нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх байцаагч паспорт дээр оршин суух буюу хилээр гарах хугацааны талаарх мэдээллийг тэмдэглэдэг. Оршин суух хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн иргэн БНСУ-ын гадаадын иргэн, харьяатын тухай холбогдох хуулийг зөрчсөнд тооцогдож, хуульд заасан хариуцлага хүлээлгэн торгуулах, мөн цаашид тус улсад нэвтрэхэд хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй.

🛂Иймд иргэн Та бүхэн хилээр нэвтэрсний дараа өөрийн оршин суух зөвшөөрөгдсөн хугацааг шалгаж, тэмдэглэн авч, хуулийн хугацаандаа нутаг буцан хууль бусаар оршин суух нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлнэ үү.

💻Оршин суух хугацаагаа дараах байдлаар шалгаж болно.

🌐БНСУ-ын Цагаачлалын албаны цахим систем www.hikorea.go.kr цахим хуудсаны “체류기간, Expiry Date check” хэсгээс өөрийн оршин суух хугацааг шалгах боломжтой.

БНСУ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

20/08/2026

‼️8.29-ны 11:30 Аеро монголиа УБ-Инчеон нислэгт 17 настай хүүхэд батлан даалтаар аваад яваад өгөх хүн байвал холбогдож туслана уу. Баярлалаа🙏💐

17/08/2026

✨ Бизнес ангиллын аяллын иж бүрдэл шинэчлэгдлээ.

Зорчигч таны тав тух, хэрэгцээнд зориулан шинэчлэгдсэн бизнес ангиллын иж бүрдэл нь нислэгийн тань агшин бүрийг илүү таатай, тухтай болгоно. ✈️💙

Address

Mongolia, Ulaanbaatar City
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хямд олон улсын онгоцны билет, буудал захиалга posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category