ЦЭЭНЭ Цэций Цэцэгт Мэндчилгээ

Directions Website

ЦЭЭНЭ Цэций Цэцэгт Мэндчилгээ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ЦЭЭНЭ Цэций Цэцэгт Мэндчилгээ, Florist, 80500360, Tsogttsetsiï.

Өмнөговь аймаг Цогтцэций сум дахь цэцэгт мэндчилгээ болон цэцгийн дэлгүүр.
80500360 ||| 80500306
Youtube суваг : https://youtube.com/?si=zGWvKDsQ-zAjSdSW

17/10/2026

Чи минь миний дүү болж төрсөнд, миний амьдралд байдагт би үргэлж баярладаг шүү. Бид хоёр заримдаа муудалцаж, бие биедээ гомдож, хэлэх ёсгүй үгсээ хэлэх үе байдаг ч эгч нь чамдаа ямар их хайртайг чи минь мэдээсэй гэж хүсдэг.

Амьдралд чинь дандаа сайхан зүйл тохиолдохгүй байж болно. Заримдаа хэнд ч хэлж чадахгүй гуниглах үе гарна, заримдаа өөрийгөө хэнд ч хэрэггүй юм шиг мэдрэх өдөр ч ирж магадгүй. Тэр үедээ чи ганцаараа биш шүү гэдгээ санаарай. Чамайг сонсох, чамайг ойлгох гэж хичээх, юу ч болсон чиний талд зогсох эгч нь байгаа.

Би чамайг үргэлж зөв шийдвэр гаргадаг, алдаа гаргадаггүй хүн байгаасай гэж хүсэхгүй. Харин өөрийнхөөрөө байж, хүссэн зүйлээ зоригтой мөрөөдөж, алдаанаасаа суралцаж, өөрийнхөө үнэ цэнийг хэзээ ч битгий мартаасай гэж хүсдэг. Хэн нэгэнд таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх хэрэггүй. Чамайг байгаагаар чинь хайрлах хүмүүс энэ хорвоод бий.

Цаг хугацаа өнгөрөх тусам бид хоёр том болж, амьдралын өөр өөр замаар алхаж, завгүй өдрүүдэд бие биедээ хэлэх үг ч цөөрч магадгүй. Гэхдээ чи миний хувьд хэзээ ч зүгээр нэг дүү байгаагүй, цаашдаа ч тийм байхгүй. Чи бол миний гэр бүлийн нэг хэсэг, миний сэтгэлд үргэлж нандин хэвээр байх хүн минь.

Дүү минь, эгч нь чамайг үргэлж инээмсэглэж яваасай, сэтгэл нь амар амгалан байгаасай, хайрлуулах ёстой хэмжээгээрээ хайрлуулж, хүссэн амьдралаа өөрийн гараар бүтээж яваасай гэж хүсдэг. Чамайг гуниглахад чинь хамт гуниглаж, баярлахад чинь чамаас дутахгүй баярлах хүн нь би байгаасай.

Би чамд үргэлж төгс эгч байж чадахгүй байж магадгүй. Заримдаа загнана, заримдаа буруу ойлгоно, заримдаа хайртай гэдгээ ч хэлэхгүй өнгөрнө. Гэхдээ миний дүү гэдэг утгаараа чи миний зүрхэнд үргэлж өөрийн гэсэн онцгой байртай шүү.

Энэ хорвоод чи минь хаана ч явсан, ямар ч хүн болсон, хэчнээн том болсон ч эгчийнхээ хувьд үргэлж хайрлаж, өмөөрч, санаа тавьж явах бяцхан дүү минь хэвээрээ байх болно.

Чамдаа маш их хайртай шүү, миний дүү. Амьдрал чамд олон сайхан учрал, аз жаргал, хайр бэлэглээсэй. Харин амьдрал хэцүү санагдах өдөр ирвэл эгчдээ ирээд зүгээр л дэргэд минь суугаарай. Заавал бүх зүйлээ тайлбарлах ч хэрэггүй. Би чамайг тэврээд сууж чадна. Эгч нь хатууу хандаж байсандаа уучлалт гуйж байнаа . Та нарыг алдахвий гэсэндэээ л хатуурхдаг бсан шүү гэдэг үг захиандаа нэмээрэй эгчээ .

17/10/2026

Гэргий минь.
Нэрний минь чимэг, нэгэн биений минь түшиг минь.
Чамдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Чамаараа би зөндөөн гоёно.
Амьдралын уртад дэргэдээ байлгаж гоёно.
Аз жаргалыг хамтдаа эдлэж гоёно
Гуниг бэрхшээлд биесээ түшиж явах болно.
Амьдралын хувь тавиланд талархаж явнаа.
Хүний орчлонд ганцхан олдох энэ хувь тавиланд чинийхээ дэргэд байж, түшиг нь байх болноо. Миний гэргий , бидний үрс энэ сайхан гэр бүлдээ би өөрөөсөө ч илүү хайртай. Та бүхэн минь л эрүүл энх, жаргалтай байхад надад өөр хүсэх, мөрөөдөх зүйл байхгүй ээ.
Амжаад очих бодол минь байгаач хань нь амжиж очихгүй байвал уучлаарай. Гэхдээ бидний хамт байх өдөр бүр л баярын өдөр байдаг. Чамдаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Илүү өөртөө итгэлтэй, хайраар дүүрэн алхаарай учир нь би хажууд нь байх болохоор.
Хорвоогийн жамаар салах хүртэл түшиг, тулгуур нь байх болноо
Хайртай шүү хань минь.
Гомдоож байсан бүхнийг минь уучлаарай. Дурсамж дүүрэн сайхан баярлаарай.

17/10/2026

Үр минь, хайртай охин минь, төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!
​Яг энэ л өдөр чи минь хорвоод мэндэлж, ээж аав хоёрдоо “Аав”, “Ээж” хэмээх энэ дэлхийн хамгийн эрхэм, нандин алдар нэрийг хайрласан билээ. Ээж аавыгаа зорин ирж, амьдралд минь гэрэл гэгээ, аз жаргал авчирсан хайрт охиндоо хязгааргүй их баярлалаа.
​Үр минь, ээж аав нь хайртай охиндоо энэ хорвоогийн хамгийн сайн сайхан, гэгээлэг бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн зальбиръя. Чи минь хэзээд өөртөө итгэлтэй байж, дотроо тээсэн хүсэл мөрөөдөл, зорьсон зорилго бүхнээ заавал биелүүлээрэй. Энэ хорвоод бид хүсэл мөрөөдөлдөө далавч сэвж, сайн сайхан, аз жаргалтай амьдрах гэж л ирдэг юм шүү. Охиноо сайхан амьдарч, өөдөө тэмүүлж явааг харах нь ээж аавынх нь амьдралын хамгийн том баяр баясгалан билээ.
​Чин зүрхний гүнээс хайртай шүү, охин минь.
Ээж, аав, дүү гурав нь охиноо хязгааргүй ихээр хайрладаг хэвээрээ шүү.

16/10/2026

❤️ Миний хайр, миний хань, гурван хүүгийн минь супер аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэе! 🎂💐

Хайрт нь алс холын Далянь хотод, хүсэл мөрөөдөл, сайхан ирээдүйн төлөө суралцаж яваа ч зүрх сэтгэл, хайр халамж минь өдөр бүр чамтайгаа хамт байгаа шүү.

Чамтайгаа учирч, гараас чинь атгаад 16 жил болжээ. Энэ хугацаанд хоёулханаас эхэлсэн бидний амьдрал гурван сайхан хүүтэй болж, тавуулаа болон үрсүүд минь сайн хүн болж, төлөв даруу өсч байгаа нь чиний минь тусгал, үлгэр дуурайлал юм шүү. Энэ бол миний амьдралын хамгийн том аз жаргал❤️

Гэр бүлийнхээ төлөө ядарч байна, хэцүү байна гэж хэзээ ч гомдоллолгүй, үргэлж хичээж, хөдөлмөрлөж явдаг чамаараа хайр нь үнэхээр их бахархдаг. Миний түшиг тулгуур, гурван хүүгийн минь үлгэр дуурайл болсон сайхан хань минь чи шүү.

Миний хайрт минь, хамгийн гол нь эрүүл энх байгаарай. Чамтайгаа хамт, элэг бүтэн, үр хүүхдүүдээ тойруулан аз жаргалтай амьдрах нь бид дөрвийнх нь хамгийн том хүсэл, хамгийн үнэтэй жаргал юм шүү. 🥹❤️

Өнөөдөр чинийхээ хажууд байж, тэвэрч, төрсөн өдрөөр чинь хамт баярлаж чадахгүй байгаа ч сэтгэл зүрхээрээ үргэлж дэргэд чинь байгаа шүү. Чи минь байхгүй болохоор төрсөн өдрөө тэмдэглэх хүсэлгүй байна гэхэд чинь хайр нь чамайгаа ямар их санаж, хайрлаж байгаагаа бүр ч их мэдэрсэн дээ.

Анх учирсан үеийнх шигээ өнөөдөр ч чамдаа яг л адилхан хайртай. Цаг хугацаа, орон зай бид хоёрыг холдуулж болох ч бие биеээ гэсэн ариун нандин сэтгэл минь үргэлж мөнхийнх шүү.
Миний хайр, гурван сайхан хүүтэйгээ, хайртай дотны хүмүүсийнхээ дунд инээмсэглэл дүүрэн, аз жаргалтай сайхан баярлаарай. Аав нь баярлаж байвал хөвгүүд нь ч, хайр нь ч хамгийн их баярлана аа. 🥰

ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ, МИНИЙ ХАЙРТ ХАНЬ, ГУРВАН ХҮҮГИЙН МИНЬ СУПЕР ААВ! 🎂💐❤️

Удахгүй уулзъя, хайраа. хайртай эхнэрээс нь… 💋❤️

Send a message to learn more

16/10/2026

Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

16/10/2026

сум орон нутгаас зохион байгуулж уб хсүт.с ирсэн эмч нар цогтцэцийн эмэгтэйчүүдийн эмч сувилагч асрагч нар мэдээгүйжүүлэлтийн эмч нар өолон мэс заслын тасгийнхандаа маш их талархаж байна.
Ийм сайхан үйл зохион бгуулсан Эмэгтэйчүүдийн эмч үүрээ одонзул эмч хоёртой баярлаад брахгүй нээ. Олон жилийн турш өвдөж салж чадахгүй бхйсан өвдөлтийг минь салгаж өгсөнд талархаж бна. Үүрээ эмч дээрээ хяналтанд явсаар байгаад аз од гийж хөөрхөн охиноо эрүүл саруул өлгийдөн авч бсан. Дараа нь намайг эмчилж эмэгтэйчүүдийн хамгийн том хагалгаанд амжилттай оролцуулж өгсөнд баярлалаа. Сум дундын эмэгтэйчүүдийн тасгийн бүхийл эмч сувилагч асрагч цэвэрлэгч нартаа хамгийн гэгээн бүхнийг хүсье

15/10/2026

Эхнэр нь пранкдаад
Эргээд нөхөр нь пранкдсан болов уу?
Юу болов😅🎂.
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе🎂🎂🎂

Send a message to learn more

14/10/2026

Эх орныхоо манаанд зогсож, цэргийн тангарагтаа үнэнч байж нэг жилийн хугацааг нэр төртэй, эрэмгий сайхан хаагаад халагдаж ирсэн дүүдээ ахаас нь халуун баяр хүргэе. Баатрын зэрэгтэй албаа дуусгаад гэрийнхээ босгыг алхан орж ирэх дүүгээ харах шиг том баяр, омогшил бидэнд үгүй билээ.
​Амьдралын дараагийн том даваа, цоо шинэ хуудас одооноос эхэлж байна.
​Бүхий л цаг үед эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, хүндэлж, чин сэтгэлээсээ тусалдаг, хэн нэгэнд ямагт хэрэгтэй, түшигтэй хүн нь байж амьдраарай. Амьдрал дандаа санаснаар болдоггүй юм шүү. Магадгүй саад бэрхшээлтэй тулгарах, алдах, онох үе энэ амьдралд зөндөө гарна. Гэхдээ хэзээ ч бүү сөхрөөрэй.
​Миний дүүгийн өмнө маш том, гэрэлтэй ирээдүй нээлттэй байна. Хаанахын ч салхинд унахгүй бат суурьтай болсон гэдэгт чинь ах нь эргэлзэхгүй байна.
​Эрүүл энх байж, зорьсон бүхэндээ хүрээрэй.
​Хичээгээрэй дүү минь!
​Хайрт ахаас нь.

14/10/2026

Цаг хугацаа ямар хурдан урсан өнгөрөө вэ... Бид бүхэн нөхөрлөөд, бие биенийхээ баяр баясгалан, гуниг сургамжийг хуваалцаад хэдийнээ 22 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацаанд бид бие биенээ үггүйгээр ойлгодог, ямар ч цаг үед бие биенийхээ ард бат зогсдог сайн нөхөд болж чадсанаараа бахархдаг.
​Чи бол бидний нөхөрлөлийн үнэ цэнэтэй нэгэн, хамгийн нандин бөгөөд үнэ цэнэтэй эрдэнэ минь юм шүү. Чамдаа бид бүгдээрээ хязгааргүй их хайртай.
​Бидний хамтдаа бүтээсэн хөгжилтэй, дулаахан дурсамжууд хэзээд л үргэлжлэх болно. Тэр сайхан дурсамжууд зөвхөн өнгөрсөн цагт үлдээгүй бөгөөд ирээдүйд ч бид хамтдаа илүү олон гайхалтай түүхүүдийн эзэд болсоор байх болно.
​Миний найз цаашид ч гэсэн тууштай, хүчтэй байгаарай..
Хайртай шүү. Хурдан эдгээрэй. Удахгүй уулзаад хамтдаа инээлдэе найз минь

Address

80500360
Tsogttsetsiï
410000

Alerts

Be the first to know and let us send you an email when ЦЭЭНЭ Цэций Цэцэгт Мэндчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category