U flowers /Өмнөговь цэцэгт мэндчилгээ, хүргэлт/

U flowers /Өмнөговь цэцэгт мэндчилгээ, хүргэлт/ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from U flowers /Өмнөговь цэцэгт мэндчилгээ, хүргэлт/, Florist, Салбар 1: Гэгээ плаза 2 давхар 206тоот U perfume & U flowers үнэртэн цэцгийн дэлгүүр Салбар 2: Өмнөговь ХЖТ дотор, Dalan-Zadagad.

❤️ Испани Франц Европ болон Америкаас ирдэг 100% оригнал тансаг сүрчиг
🌹7хоног бүр ирдэг шинэхэн А сортын гоёлын цэцэг (баглаа, боодол, хүргэлт,мөн дүрс бичлэгтэй шүлэгт цэцэгтэй мэндчилгээ)
☎️утас 89032089

15/06/2026

Нахиалан ургах цэцэг шиг нандигнан өсгөсөн охин минь
Нэг л мэдэхэд том болж, арван хоёр жил улирчээ
Хүүхэд насны гэнэн инээдээ ангийнхаа танхимд үлдээгээд
Хүсэл мөрөөдлөө цүнхэлсээр амьдралын хаалгыг татлаа
Зүс ижилхэн нөхөдтэйгөө тоглож наадсан өдрүүд чинь
Зүрхний гүнд дурсамж болон тодоос тод үлдэнэ дээ
Сургуулиа төгсөж, том хүн болж буй үрээ харахад
Сэтгэл минь бахархлаар дүүрч, нүдэнд минь баярын нулимс цийлэгнэж байна

15/06/2026

Аав ээжийнхээ итгэл, хайрыг дааж өссөн хүү минь
Алтан хонхны дуутай цуг сургуулиа дүүргэлээ
Эрдэм номын аянд багшаа баярлуулж, ангиа манлайлсан
Эрхэмсэг, ухаант хүүгээрээ аав ээж нь бахархаж байна
Ирээдүйн их амьдралын зам чинь дардан гэрэлтэй байг
Итгэл төгс, зориг дүүрэн өндөрт тэмүүлж яваарай
Унахдаа босох ухаантай, уужуу тайван эр хүн болоорой
Алтан хонхны баярын мэнд хүргэе, хайртай хүү минь!

15/06/2026

Амттаны дээжийг хуруундаа урласан авьяаслаг найз минь
Ажил үйлсээрээ олондоо хүндлэгдсэн Мастер тогооч билээ чи
Хоол үйлдвэрлэлийн ангийнхаа түүхэн төгсөгчидөө төгсгөж
Хосгүй эрдмийн дипломоо шавь нар нь гартаа атган инээмсэглэж байна
Хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрөөр
Нэр хүндтэй ,энэ хүндтэй салбарт шинэ жим гаргалаа
Халуун тогооны ард нойроо хугаслан суралцсан жилүүд чинь
Хариу нь болон ирж, өнөөдөр чи минь ангиа төгсгөлөө

15/06/2026

Дунд ангийн босгыг даваад дуу хууртай өнгөрүүлсэн
Дурсамж дүүрэн есөн жил харван оджээ хүү минь
Үзэг, дэвтэр хоёроо хуруундаа чангахан атгаж байсан сан
Үлэмж ухаан нэмээд, эр хүн болон өсжээ
Суурь боловсролын гэрчилгээгээ гардан авч буй хүү минь
Сургуулийнхаа алтан босгонд эрдэм соёлыг түүжээ
Аав ээжийнхээ итгэлийг дааж, багшаа баярлуулсан
Алдартай, ухаалаг хүүгээрээ аав ээж нь бахархаж байна
Амьдралын дараагийн алхам, шинэ зам чинь эхэллээ
Аав ээжийнхээ баруун гар,зөөлөн сэтгэлтэй хүү минь чамд бүхнийг хийж чадах хүч байгаа шүү. Миний хүү дүүлэн нис хүссэн бүхнээ хий.Аав ээж хоёр нь ард нь үргэлж дэмжих болно.

15/06/2026

Цүнхээ үүрээд сургуулийн зүг алхаж байсан дүү минь
Цаг хугацааны урсгалд ухаан нэмж, том болжээ
Арван жилийн дурсамжаа энгэртээ нандигнан боож
Амьдралын том далайд жигүүрээ дэлгэх цаг чинь ирлээ
Ангийнхаа нөхдөдөө хайрлагдаж, багшаа баярлуулж
Алтан хонхны дуутай цуг сургуулиа төгсөж буй дүүгээрээ
Эгч нь үнэхээр их бахархаж, баярлаж сууна

15/06/2026

Алтан хуудас шиг хүүхэд насны чинь нэгэн түүх өндөрлөж
Ангийн чинь мөнгөн хонх өнөөдөр дурсамж болон үлдэв үү, охин минь.
Тэргүүний шилдэг төгсөгч болж, аавынхаа нэрийг өндөрт өргөсөн
Тэнгэрээс заяасан нандин эрдэнэ, амин хайртай охиндоо баяр хүргэе!
​Замын уртад аав нь хүлэг юугаа хөлөглөн явахдаа
Жаахан охиноо л санаж, сэтгэлдээ үргэлж залбирч явна.
Дэргэд чинь байж, баяр хөөрийг чинь хуваалцан тэвэрч амжаагүй ч
Дэлхийгээс ч илүү хайртай шүү гэдгийг аавынхаа сэтгэлээс мэдрээрэй.

15/06/2026

Миний нандин эрдэнэ, хайртай охин минь.
Өчигдөрхөн л үр минь цүнхээ үүрээд, анхны хонхны дуугаар сургуулийн алтан босгоор алхаж байсан бяцхан охин минь өнөөдөр ингээд эрдмийн их өргөөгөө амжилттай дүүргэж, төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаад аав, ээж, ах, дүү нар нь туйлаас их баярлаж, бахархаж байна.
Энэхүү баярт өдөр бол чиний минь олон жилийн хичээл зүтгэл, тууштай зан, нойргүй хоносон шөнүүдийн чинь үр шим, чиний минь ялалт юм шүү.

15/06/2026

Эрдмийн жигүүр ургуулсан хайрт охиндоо
​Алдрай жаахан охин минь цүнхээ үүрээд гүйж байсан нь
Аяндаа л саяхан мэт зүрхэнд тодхон үлджээ, охин минь
Амьдралын нэгэн том давааг бахдалтайхан чи минь давж
Алтан хонхны дуутай хамт ирээдүйн зүг алхаж байна. ​
Хайртай охин минь, чи бидний бахархал
Халуун гэр бүлийн минь нандин эрдэнэ билээ
Аав, ээж, дүү нарын чинь сэтгэлийн гүнээс
Алсын их аянд чинь ерөөлийн цацал өргөе.

15нд буюу маргааш болох хонхны баярт зориулсан цэцгийн баглаанууд маань том,жижиг төрөл бүрээр гарч байна💐❤️Дэлгүүр өглө...
14/06/2026

15нд буюу маргааш болох хонхны баярт зориулсан цэцгийн баглаанууд маань том,жижиг төрөл бүрээр гарч байна💐❤️
Дэлгүүр өглөө7:00цагт онгойно🔈
Хаяг: Гэгээ плаза 206
Утас 89032089

Address

Салбар 1: Гэгээ плаза 2 давхар 206тоот U Perfume & U Flowers үнэртэн цэцгийн дэлгүүр Салбар 2: Өмнөговь ХЖТ дотор
Dalan-Zadagad

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when U flowers /Өмнөговь цэцэгт мэндчилгээ, хүргэлт/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category