ИХ ХУРАЙ

ИХ ХУРАЙ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ИХ ХУРАЙ, Party Supply & Rental Shop, Seoul.

Сайн байцгаана уу? БНСУ-д сууж буй Монголчууддаа үндэсний өв соёлоороо бахархаж үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх зорилгоор бид бүхний дээдлэн хүндэтгэх ёс заншлын нэг болох Сэвлэг үргээх ёслол, болон Нэг насны төрсөн өдрийн баярын үйлчилгээг нэвтрүүлж байна.

‘Монгол уламжлалаа дээдэлж’ өв соёлоо үр хүүхдүүдээ үлдээдэг таньд зориулж Монгол уламжлалт тайз засалийн үйлчилгээ үзүү...
13/09/2025

‘Монгол уламжлалаа дээдэлж’ өв соёлоо үр хүүхдүүдээ үлдээдэг таньд зориулж
Монгол уламжлалт тайз засалийн үйлчилгээ үзүүлсээр байна . 🇲🇳
+ Хүүхдийн сэвлэг үргээх ёслол
+ Нэг насны төрсөн өдөр
+ Хүүхдийн 100 дахь хоног (төрсөн өдөр)
+ Монголын соёлын үзэсгэлэн
+ Наадам
+ Цагаан сар
Гэх мэт
Монгол үндэсний холбоотой бүх зүйлд бид хамтран ажиллаж тайзны үйлчилгээ үзүүлэх болно.
☎️Холбогдох утас : 010-2631-7084 , 010-7919-7084

“СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСОН”Монголчууд эрт дээр үеэс бага насны хүүхдийнхээ сэвлэгийг үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч...
20/02/2025

“СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСОН”

Монголчууд эрт дээр үеэс бага насны хүүхдийнхээ сэвлэгийг үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн. Хүүхдийн даахийг бүрэн хэлд орсон үед буюу "ЧУЛУУ" хэмээн бүтэн хэлж чаддаг болсон үед ивээл жил дээр авдаг. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь авдаг. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлэгддэгтэй холбоотой. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж, тэр тусмаа цагаалаг үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа заавал бэлдсэн байх нь чухал бөгөөд айл хотол, хамаатан садангаараа цугларч, ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна.

Сэвлэг үргээх ёс нь нарийн нандин ёслолд хамаарах тул найранд архи дарс ордоггүйн гол утга учир шалтгаан нь хүүхдэд байдаг дөрвөн бурханлаг шинж чанарыг хүндэтгэсэнтэй холбоотой. Тэдгээр нь:

1. Бага насны хүүхдэд харамын сэтгэл байхгүй

2. Хураан хуримтлуулах сэтгэл үгүй

3. Бохир заваан гэсэн ойлголт байхгүй

4. Дээр доорын ялгаа гэж алагчиллаггүй

Чухам үүгээрээ нялхсын сэвлэг найр бусад найр, наадмаас ялгаатай ариун ёслол юм. Тиймээс даахь үргээх найранд эхэлж айраг сөн барьж, ерөөлч бэлэг дэмбэрэлтэй үг хэлж ерөөдөг ёстой.

Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.

Нялх үсийг авах учир:

Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ. Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай байхад үлдсэн зарим нь эвэр тавихыг дурын асуудал гэж үздэг.

Эвэр тавих ёсон:

Унаган сэвлэгийг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэгэн адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай. Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг.

Хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг.

Энхрий (охин) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий.

Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгийг нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.

Хүүхдийн даахь үргээхэд сайн өдрүүд:

Шинийн гурван – Эд мал баялаг төгөлдөр болно.

Шинийн дөрвөн – Бие эрхтний хүч сайжирна.

Шинийн таван – Эд мал арвижна.

Шинийн зургаан – Өнгө зүс сайжирна.

Шинийн найман – Урт насална.

Шинийн арван – Эрч хүч сайжирна.

Шинийн арван нэгэн – Ухаан хурц болно.

Шинийн арван гурван – Жаргал ирнэ.

Шинийн арван дөрвөн – Эд мал арвижна

Шинийн арван таван – Өлзийтэй сайн

Шинийн арван есөн – Сайн нөхөртэй нөхөрлөнө.

Шинийн хорин хоёрон – Идээ ундаа элбэг олдоно.

Шинийн хорин гурван – Эд эдлэл олдоно.

Шинийн хорин зургаан – Жаргал үргэлжид ирнэ.

Шинийн хорин долоон – Өлзийтэй сайн

Нар гийсэн гэгээн өглөөний мэндийг хүргэе☀️  БНСУ-д зохион байгуулагдсан Монгол улсын аврага Бүрэнтөгс тэй хамт шинэлье ...
10/02/2025

Нар гийсэн гэгээн өглөөний мэндийг хүргэе☀️ БНСУ-д зохион байгуулагдсан
Монгол улсын аврага Бүрэнтөгс тэй хамт шинэлье хүчит 64 бөхийн барилдаан дээр бид бүхэн хамтарч ажиллалаа.
Олимпын аврага Э.Содномпилжээ болон
(Influencer, Vlogger, Sales Expert ) Урангоо гэсэн олон олон мундаг хүмүүстэй сайхан сар шинэ болж өнгөрлөө 🔥
Монголчууд бид бүхэн давсан бөхөөсөө боорцог авбал хүч чадал амжилт бүтээл дагаж ирдэг хэмээн сүсэглэдэг ард түмэн тэрч утгаараа Бүрэнтөгс аврагаар аривнаалуулсан тавгын идээ Монгол уламжлалжт эд хэрэгсэлүүд маань бяцхан “Сэвлэг даахиа үргээж” буй хүүхдүүдэд маань сайн зүйл авчирхан дамжиггүй ээ 😇
хурай хурай хурай
#иххурай
#сэвлэгүргээхёслол
#сэвлэг
#даахиа
#ЦагаанСар
#БҮРЭНТӨГС
#МОНГОЛ
#монголёс
#уламжлал

08/02/2025

Сайн байцгаана уу?🙋‍♂️
Удахгүй Монголын минь Цагаан сар боллоодоо.🇲🇳
Сар шинээр Сэвлэг даахиа үргээх бяцхан үрсдээ зориулж хойморт тань залрах Монгол ахуйн бүх төрлийн хэрэгсэл дээл малгай толгойн гоёл та бүхэндээ түрээслэж байна.
☎️Бидэнтэй холбогдох утас : 01079197084
01026317084
#ИХХУРАЙ
#сэвлэгүргээхёслол
#сэвлэг
#сэвлэгдаахь
#монголёс
#даахь
#БНСУ
#НүүдэлчинМонголчууд

Сайн байцгаана уу? БНСУ-д сууж буй Монголчууддаа үндэсний өв соёлоороо бахархаж үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх зорилгоор бид бүхний дээдлэн хүндэтгэх ёс заншлын нэг болох Сэвлэг үргээх ёслол, болон Нэг насны төрсөн өдрийн баярын үйлчилгээг нэвтрүүлж байна.

Сайн байцгаана уу?Солонгос улсад амьдардаг хүндэт эцэг эхчүүдээ🤗Та бүхэндээ нэгэн сайхан мэдээ дуулгах даа таатай байна....
05/02/2025

Сайн байцгаана уу?
Солонгос улсад амьдардаг хүндэт эцэг эхчүүдээ🤗
Та бүхэндээ нэгэн сайхан мэдээ дуулгах даа таатай байна.

Солонгосд анх удаа “Хүүхдийн сэвлэг үргээх” ёслол болон Нэг насны ойн тэмдэглэлт баяр дээр тань чимэг болохоор Монгол уламжлалт ёс жаяг эд хэрэгсэл Монгол ахиун тайз чимэглэлийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж байна.

Бидэнтэй холбогдох утас: 01079197084
01026317084
холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Тун удахгүй үйлчилгээний мэдээлэлүүд тодорхой нарийн ороод явна.🙏

Address

Seoul

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ИХ ХУРАЙ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share