13/03/2024
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ
Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс нийгэмдээ болон хувийн амьдралын хүрээндээ эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэл, оролцоотой байна гэсэн үг юм. Тэгш байдлын тухай ойлголт цаг хугацааны туршид өөрчлөгдсөөр ирсэн.
Тэгш байдлыг анхандаа хүмүүст хувийн болон бүлгийнх нь нөхцөл байдлаас үл шалтгаалан нэгэн адил байдлаар хандах явдал гэж ойлгож байжээ. Орчин үед жендэрийн тэгш байдлыг эмэгтэй эрэгтэй хүмүүст ялгаагүй хандах бус, харин нөхцөл байдлыг нь адил тэгш хангахад анхаарах явдал гэж ойлгох болсон. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн байх бус, харин тэдний эдлэх боломж, бололцоо нь тэгш, нийгэм, гэр бүлдээ эзлэх байр суурь, эрх үүрэг нь адил байна гэсэн үг. (Жендэрийн нэр томьёо тодорхойлолт, үндсэн ойлголтуудын тайлбар толь, 2013 ЖҮХ)
Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын жишээ:
Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн нөхцөл бий болгох. Учир нь эмэгтэйчүүд зээл авахад өөрийн нэр дээр эзэмшиж буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн хувь эрэгтэйчүүдээс харьцангуй бага байдаг. Тиймээс зээлэнд хамрагдахад бэрхшээл учирдаг болохоор тусгайлсан зээлийн нөхцөл шаардлагатай байдаг.
УИХ дахь эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх - Ингэснээр иргэдийн амьдралын чанарыг дэмжих, иргэдэд ээлтэй (сургууль, цэцэрлэг, хүүхэд хамгаалал) санал, шийдвэрүүдийг анхааран хэлэлцэх боломжууд нэмэгддэг гэх судалгаа байдаг.
Artist: Б.Энх-Оюун /Tarakashslsht/
Азийн сан, Гэрэгэ системс ХХК-тэй хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан B2B платформ дээр "Хөөрхөн Зүрх" ТББ нь бизнесээрээ дамжуулан хэрхэн жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулах тухай цуврал мэдээллийг хүргэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://b2b.wbc.mn/blog/advice вебсайтаас аваарай.
************************************************
Gender equality means treating men and women the same way, giving them the same value and authority in both personal and social areas. The idea of equality has changed over time.
At first, equality meant treating everyone the same, no matter their personal characteristics. Nowadays, gender equality is about not treating men and women differently but making sure they have the same opportunities and conditions. Basically, it means that even though men and women are different, they have the same rights, opportunities, and status in both society and the family.
Beautiful Hearts NGO, in partnership with The Asia Foundation Mongolia and Gerege Systems, is proud to contribute to the B2B platform for women entrepreneurs. We present a series of informative sessions on incorporating gender-sensitive practices into business activities.
For further information, please visit https://b2b.wbc.mn/blog/advice