08/09/2026
🍽️ 𝗙𝗢𝗢𝗗𝗘𝗫 𝗠𝗢𝗡𝗚𝗢𝗟𝗜𝗔 𝟮𝟬𝟮𝟲 🍷 - Олон улсын хүнсний салбарын хамгийн том үзэсгэлэн 09 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа. ✨
🌍 Энэ жилийн үзэсгэлэнд Монгол Улсаас гадна БНХАУ, ОХУ, БНСУ, Вьетнам, Тайвань, Япон, Чех, Азербайжан зэрэг улсын байгууллагууд оролцож, хүнсний салбарын шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ, шийдлүүдээ танилцууллаа.
🥩🥛 Үзэсгэлэнгийн 3 өдрийн турш мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, амттан, органик болон эрүүл хүнс, импортын бүтээгдэхүүнээс эхлээд хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, сав баглаа боодол зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос танилцуулахын зэрэгцээ амталгаат худалдаа, бүтээгдэхүүний танилцуулга болон бизнесийн харилцаа, хамтын ажиллагааны боломжууд бүрдлээ.
🤝 Үнэтэй цаг заваа гарган хүрэлцэн ирж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, мэдлэг туршлагаасаа хуваалцаж, үзэсгэлэнд идэвхтэй оролцсон нийт оролцогч, үйлдвэрлэгч, импортлогч, ханган нийлүүлэгч, бизнес эрхлэгчид болон зочдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️
💎 Мөн ерөнхий ивээн тэтгэгч Мах Импэкс ХК, Талх Чихэр ХК, алтан ивээн тэтгэгч Ачит Хөх Сувд ХХК - Zippy брэнд болон үзэсгэлэнг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан нийт ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагууддаа баярлалаа. 🙏
🌱 Монгол Улсын хүнсний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулж буй Хүнсний хувьсгал, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарын байгууллага, хамтран ажиллагчдадаа мөн талархал илэрхийлье.
✨ Зохион байгуулагч: Экспо Монгол ХХК
🥂 Бидэнтэй хамт байж, хүнсний салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан нийт оролцогч, зочид, мэргэжилтнүүд болон хамтран ажиллагчдадаа баярлалаа!
𝗙𝗢𝗢𝗗𝗘𝗫 𝗠𝗢𝗡𝗚𝗢𝗟𝗜𝗔 𝟮𝟬𝟮𝟳 үзэсгэлэн дээр дахин уулзацгаая! 🥳