24/03/2026
Сайн байна уу.
Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос “LOGISTICS WEEKLY NEWS” хүргэж байна.
🚆3-р сарын 01-ээс 22-ны өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 36 галт тэрэг гарсан байна.
🚢Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 2300TEU буюу 1150 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Wujie 3 терминал : 1100TEU
Xingang North терминал: 900TEU
Xingang Port терминал: 300TEU
🚛 Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар ойролцоогоор 500 чингэлэг тээвэрлэгдсэн байна.
⏳ Чингэлгүүд Тяньжинд ирээд 15 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног зарцуулагдаж байна.
🚧Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 783 чингэлэг байгаагаас: Ачаатай-411, Хоосон-372 чингэлэг байна.
📰Ази-Европ, Газрын дундад тэнгис болон бусад чиглэлүүдийн далайн тээврийн үнэ 3-р сарын 22-оос эхлэн нэмэгдэхийг далайн тээврийн компаниуд мэдэгдсэн байна.
🗞БНХАУ-ын Засгийн газар 3-р сарын 23-ны өдөр шатахууны үнийг хоёр дахь удаагаа нэмэгдүүлсэн байна.