16/06/2025
🇰🇷БНСУ-ын хилээр нэвтрэх хуудас хэрхэн зөв бөглөх вэ?
Хилээр нэвтрэх хуудас нь БНСУ-д зорчиж буй гадаад иргэдийн заавал бичих шаардлагатай бичиг баримт болдог.
Энэ хуудсыг нисэх онгоцонд эсвэл буудлын бичиг баримт бичих тусгай хэсгээс авч, англи эсвэл Солонгос хэлээр гаргацтай бөглөнө.
Хил нэвтрэх мэдүүлгийг цаасаар мэдүүлэх, цахимаар мэдүүлэх эсэх нь тухайн зорчигчийн сонголт бөгөөд өмнө мэдүүлж байсан цаасан хэлбэрийн мэдүүлгийг ч мөн адил хийж болно.
Цахим мэдүүлгийг БНСУ-д зорчихоос 3 өдрийн өмнө ухаалаг гар утас эсвэл компьютер ашиглан бөглөж болно.
www.e-arrivalcard.go.kr
БНСУ-ЫН визийн хүсэлт гаргахдаа мэдүүлсэн оршин суух газрын хаяг болон Хилээр нэвтрэх хуудас -т тэмдэглэсэн хаягийн мэдээлэл зөрөхгүй байх шаардлагатай.
Хэрэв мэдээлэл зөрсөн тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй байх эрсдэлтэй.
Зочид буудал, хүлээн авах хүний хаяг, түр оршин суух газар зэргийн тодорхой гаргацтай бичих шаардлагатай.
Зочид буудалд байрлах бол буудлын нэр, хаяг заавал байх шаардлагатай.
Шаардлагатай тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч БНСУ-д байрлах хаягийн үнэн зөвийг тодруулахын тулд Хилээр нэвтрэх хуудас-т бичсэн хаягийн утасны дугаартай холбогдож, таны байрлах хугацаа зэрэг мэдээллийг тодруулна.
Иймд та Зочид буудалд байрлах бол урьдчилгаа төлбөрөө төлж захиалгаа заавал баталгаажуулаарай.
Мөн буцах онгоцны билетээ худалдан авч баталгаажуулсан байх шаардлагатай.
Та өөрийн эсвэл БНСУ-д байгаа танил, төрөл, садангийн эсвэл Зочид буудлын утасны дугаар бичиж болно.
Визийн хүсэлт гаргахдаа тэмдэглэсэн утасны дугаар болон Хилээр нэвтрэх хуудас-т бичсэн Утасны дугаар зөрөхгүй байхыг анхаарна уу.
БНСУ-Д зорчихоос өмнө Хилээр нэвтрэх хуудас-т бичсэн утасны дугаар эзэмшигч байгууллага болон хувь хүнтэй урьдчилан холбогдож болзошгүй тул хил нэвтрэх цаг хугацаанд Гар утас биедээ ойрхон байлгах хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч шалган нэвтрүүлэх албаны байцаагч залгах үед таны талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой байхыг анхааруулах нь зүйтэй.
Хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч Хилээр нэвтрэх хуудас-т бичсэн утасны дугаарт холбогдож, тантай хамааралтай эсэх, таны зорчих зорилго, оршин суух хугацаа, байрлах хаяг зэргийг тодруулах тул таны Мэдээлэл зөрөхгүй байх шаардлагатай.
БНСУ-ЫН цагаачлалын хяналтын хуулийн дагуу хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч таны зорчих зорилго нь олгогдсон визийн статустай тохирч буй эсэхийг тодруулна.
Иймд иргэн ТА өөрийн визийн статусын дагуу зорчих зорилгоо нотолсон бичиг авч явах нь зүйтэй.