Waldo Tent Mongolia

Waldo Tent Mongolia We build tents where people come together and memories are made.

🎪 30 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ТЭСО ГРУППЫН БАЯР НААДАМД WALDO TENT MONGOLIA АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🎉2026.08.22 — Монголын томоохон гру...
24/08/2026

🎪 30 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ТЭСО ГРУППЫН БАЯР НААДАМД WALDO TENT MONGOLIA АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🎉

2026.08.22 — Монголын томоохон групп компаниудын нэг ТЭСО ГРУПП 30 жилийн ойгоо ажилтан, хамт олон, охин компаниудынхаа хамтаар өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Энэхүү онцгой өдөрлөгийн үеэр Waldo Tent Mongolia 4 дэх жилдээ ТЭСО Групптэй хамтран ажиллаж, баяр наадмын талбайд өөрсдийн асруудаараа өнгө нэмэн оролцлоо. 🎪

Энэ жилийн арга хэмжээний үеэр манай асруудад Disco Tent, Kids Activity зэрэг олон сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж, оролцогчдод зориулсан хөгжилтэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн юм.

🌧️🌬️ Харин энэ жилийн наадам байгаль, цаг агаарын хувьд бидэнд бас нэгэн “том шалгалт” байлаа.

Тухайн өдөр салхи шуурч, бороо орсон хэдий ч манай асрууд өөрсдийн бат бөх хийц, тогтвортой байдал, салхи бороонд тэсвэртэй чанараараа арга хэмжээний турш найдвартай үйлчилж чадлаа.

🇪🇺 Европ стандартын чанартай асар гэдэг нь зөвхөн гоё харагдах тухай биш.

Цаг агаарын нөхцөл хэчнээн өөрчлөгдсөн ч үйлчлүүлэгчиддээ зориулсан арга хэмжээг тасалдуулахгүй, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж чаддаг байх нь бидний хувьд хамгийн чухал.

Тиймээс бидний хувьд энэ удаагийн арга хэмжээ бол Waldo Tent-ийн чанар, найдвартай байдлыг бодитоор баталсан бас нэгэн туршлага байлаа. 💪

🎪 ОЛОН ОХИН КОМПАНИТАЙ ТОМ ГРУПП КОМПАНИУДАД — KOMBO 8

Олон охин компани, олон зуун ажилтантай байгууллагуудын нэгдсэн арга хэмжээнд KOMBO 8 нь маш уян хатан, сонирхолтой шийдэл болж чаддаг.

🌈 Манай KOMBO 8 нь 5 төрлийн өнгөний сонголттой.

Ингэснээр нэг группийн охин компани бүр өөр өөрийн өнгө, онцлогт тохируулан асраа сонгож, тус тусдаа:

✨ Амрах орчин
🎯 Тоглоом, activity
🎵 Хөгжим, entertainment
🍽️ Хоол, зоог
🤝 Багийн үйл ажиллагаа
🎉 Төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөр

зохион байгуулах боломжтой.

Өөрөөр хэлбэл олон компани — нэг арга хэмжээ — нэг дор олон төрлийн орчин, олон төрлийн activity бий болгох боломжтой.

Энэ нь зөвхөн асар түрээслэхээс илүүтэйгээр байгууллагынхаа арга хэмжээг өөрийн өнгө төрхтэй, эмх цэгцтэй, сонирхолтой зохион байгуулах нэгэн шийдэл юм.

ТЭСО ГРУППЫН 30 жилийн ойн баярт итгэл хүлээлгэн, 4 дэх жилдээ хамтран ажилласан хамт олондоо баярлалаа. ❤️

Бидний асруудыг сонгон, олон жилийн турш хамтран ажиллаж буй нийт харилцагчдадаа баярлалаа.

WALDO TENT MONGOLIA
🎪 Европ чанар • Бат бөх хийц • Найдвартай шийдэл

Таны дараагийн арга хэмжээг бид хамтдаа илүү том, тухтай, өнгөлөг, мартагдашгүй болгоё.

📩 Захиалга болон дэлгэрэнгүй мэдээлэл: Waldo Tent Mongolia

24/08/2026

🎪 30 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ТЭСО ГРУППЫН БАЯР НААДАМД WALDO TENT MONGOLIA АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🎉

📩 Захиалга болон дэлгэрэнгүй мэдээлэл: Waldo Tent Mongolia

🎪 PLAYTIME 2026 | Waldo Tent MongoliaPlaytime Festival 2026 амжилттай болж өндөрлөлөө! 🎉Энэ жилийн фестивальд Waldo Tent...
25/07/2026

🎪 PLAYTIME 2026 | Waldo Tent Mongolia

Playtime Festival 2026 амжилттай болж өндөрлөлөө! 🎉

Энэ жилийн фестивальд Waldo Tent Mongolia нийт 11 нэр төрлийн асар байршуулан оролцож, фестивалийн олон талбайг тав тухтай, өнгө үзэмжтэй орчин болгон бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.

Өдөр бүрийн нар, салхи, шөнийн гэрэл, хөгжмийн гайхалтай уур амьсгал дунд манай асрууд мянга мянган зочдын амралт, уулзалт, дурсамжийн нэг хэсэг болж чадсан нь бидний хувьд хамгийн том бахархал байлаа.

✨ Festival-ийн турш ажилласан нийт хамт олон, зохион байгуулагчид, хамтран ажилласан байгууллагууд болон манай асрыг сонгон үйлчлүүлсэн бүх харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн олон жилийн турш бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж ирсэн Playtime Festival-ийн хамт олондоо баярлалаа.

Бид цаашид ч:
✔️ Өндөр чанарын Европ стандартын асар
✔️ Аюулгүй, найдвартай угсралт
✔️ Үзэмж төгс эвент шийдлүүдээрээ

Монголын фестиваль, концерт, хурим, байгууллагын болон бүх төрлийн арга хэмжээг илүү өнгөлөг, тав тухтай байлгахын төлөө ажиллах болно.

📸 Энэ удаагийн постоор Playtime 2026 фестивалийн үеэр байршуулсан манай асруудын зургуудаас хүргэж байна.

Дараагийн арга хэмжээ тань Waldo Tent Mongolia-тай хамт илүү онцгой байг!

💌 Захиалга болон хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбогдоорой.

🎪 Kombo 8 Tent – Авсаархан хэмжээ, өргөн боломж30–50 хүний төрсөн өдөр, хуримын хүлээн авалт, гэр бүлийн баяр, байгуулла...
24/07/2026

🎪 Kombo 8 Tent – Авсаархан хэмжээ, өргөн боломж

30–50 хүний төрсөн өдөр, хуримын хүлээн авалт, гэр бүлийн баяр, байгууллагын арга хэмжээ, фестиваль, үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой сонголт.

✨ Kombo 8 Tent-ийн давуу талууд:

✔️ 8.4 метрийн диаметртэй, 50м² талбайтай
Авсаархан мөртлөө доторх орон зайг маш үр ашигтай ашиглахаар бүтээгдсэн.

✔️ 30–50 хүний арга хэмжээнд яг тохиромжтой
Суудалтай болон чөлөөтэй зохион байгуулалт аль алинд нь ашиглах боломжтой.

✔️ Бүх ханууд нь салдаг
Цаг агаар, арга хэмжээний онцлогоос шалтгаалан бүрэн хаалттай асар, хагас нээлттэй эсвэл задгай сүүдрэвч болгон хүссэнээрээ ашиглаж болно.

✔️ Европын өндөр чанарын материал
Бат бөх хийц, ус нэвтрүүлэхгүй, хүчтэй салхи болон бороонд тэсвэртэй тул Монголын эрс тэс уур амьсгалд найдвартай ашиглагддаг.

✔️ Өдөр ч үзэмжтэй, шөнө бүр илүү гайхамшигтай
Гэрэлтүүлэгтэй хослуулснаар арга хэмжээний уур амьсгалыг онцгой болгож, зочдод тав тухтай, дурсамжтай орчныг бүрдүүлнэ.

🎉 Waldo Tent Mongolia-ийн Kombo 8 нь зөвхөн асар биш, таны арга хэмжээний өнгө төрхийг тодорхойлох орон зай юм.

📍Түрээсийн мэдээлэл болон захиалга авахад бидэнтэй холбогдоорой.

🎪 PLAYTIME 2026-д Waldo Tent Mongolia-тай уулзаарай!Энэ жилийн PLAYTIME 2026 фестивалын өнгө төрхийг бүрдүүлэхэд Waldo T...
01/07/2026

🎪 PLAYTIME 2026-д Waldo Tent Mongolia-тай уулзаарай!

Энэ жилийн PLAYTIME 2026 фестивалын өнгө төрхийг бүрдүүлэхэд Waldo Tent Mongolia-ийн асарнууд чухал үүрэг гүйцэтгэж байгаадаа бид баяртай байна.

Фестивалын талбай дээр та бүхэн манай дараах асарнуудыг харах болно.

✨ La Vie En Rose – Манай хамгийн онцгой, тансаг загварын асар.

✨ Waldo Event Tent – Томоохон арга хэмжээ, фестивалд зориулагдсан бат бөх, найдвартай шийдэл.

✨ 5 ширхэг KOMBO 8 – Өнгөлөг, орчин үеийн дизайнтай асарнууд.

Манай KOMBO 8 асарнууд фестивалын олон цэгт ашиглагдаж байна.

🧡 Orange KOMBO 8 – Kids Zone

💚💗🩶💙 Ногоон, ягаан, саарал, цэнхэр өнгийн KOMBO 8 асарнууд – Playtime-ийн үндсэн баруудын зориулалтаар

PLAYTIME 2026-ийн хамгийн өнгөлөг, хамгийн танигдахуйц асарнууд бол Waldo Tent Mongolia-ийн асарнууд учраас та бүхэн биднийг олоход маш хялбар байх болно.

Мөн энэ жил манай Waldo Tent Mongolia баг Монголын хамгийн том асар хэлбэрийн тайз болох 989 Stage-ийг амжилттай угсарч, ашиглалтад оруулснаараа бахархаж байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалт нь манай багийн инженерчлэл, туршлага, аюулгүй ажиллагааны стандартыг дахин нэг удаа харуулж байна.

📍 Фестивалын 3 өдрийн турш миний бие асарнууд дээр тогтмол ажиллах тул:

• Асар худалдаа, түрээсийн талаар мэдээлэл авах
• Фестивал, концерт, арга хэмжээний хамтын ажиллагаа
• B2B уулзалт
• Захиалгат үйлдвэрлэл болон шинэ төслийн талаар ярилцах хүсэлтэй хувь хүн, байгууллагууд бидэнтэй чөлөөтэй уулзаарай.

PLAYTIME 2026 дээр уулзацгаая!

Waldo Tent Mongolia
Built for Mongolia. Built to Last.

English version

🎪 See You at PLAYTIME 2026 with Waldo Tent Mongolia!

We are proud to be part of PLAYTIME 2026, contributing some of the festival’s most recognizable and colorful structures.

This year, you’ll find several Waldo Tent Mongolia installations across the festival grounds, including:

✨ La Vie En Rose – Our signature premium event tent.

✨ Waldo Event Tent – A durable, professional event structure built for large-scale festivals and outdoor events.

✨ Five KOMBO 8 tents – Modern, colorful structures designed for versatile festival use.

Our KOMBO 8 tents are serving different areas throughout the festival:

🧡 Orange KOMBO 8 – Kids Zone

💚💗🩶💙 Green, Pink, Grey and Blue KOMBO 8 tents – Main Festival Bars

If you’re looking for us, simply follow the most colorful tents at PLAYTIME—they’re ours!

We’re also incredibly proud that the Waldo Tent Mongolia team successfully assembled and delivered Mongolia’s largest tent-style festival stage, the 989 Stage, for this year’s event. It represents the scale, engineering expertise, and commitment to safety that define our work.

📍 Throughout all three days of PLAYTIME 2026, I will personally be available at our tents.

If you’re interested in:

• Event tent rental or sales
• Festival and event partnerships
• B2B collaboration opportunities
• Custom tent manufacturing or future projects

please feel free to stop by and say hello. We’d be happy to meet, exchange ideas, and explore future collaborations.

See you at PLAYTIME 2026!

Waldo Tent Mongolia
Built for Mongolia. Built to Last

28/06/2026

🎪 Энэхүү бичлэг дээр харагдаж буй бүх асар нь Waldo Tent Mongolia-ийн бүтээл юм.

Монголын хамгийн том фестивалиудаас эхлээд төрөл бүрийн арга хэмжээ, шоу, тоглолт, хүлээн авалтыг бид найдвартай, аюулгүй, өндөр чанартай асруудаар бүрдүүлсээр ирсэн.

✨ Энэ жилийн Playtime Festival-д ч мөн Waldo Tent Mongolia-гийн асрууд таныг угтах болно.

Илүү олон сонирхолтой хөтөлбөр, гайхалтай уур амьсгал, мартагдашгүй мөчүүдээр хамтдаа дүүрэн уулзацгаая!

Waldo Tent Mongolia
Built for Mongolia. Built to Last.

26/06/2026

5.4Ф Poppy Tent

POPPY TENT – Монголын байгальд зориулан бүтээгдсэн гэр бүлийн аяллын майханWaldo Tent Mongolia нь зөвхөн арга хэмжээний ...
26/06/2026

POPPY TENT – Монголын байгальд зориулан бүтээгдсэн гэр бүлийн аяллын майхан

Waldo Tent Mongolia нь зөвхөн арга хэмжээний асар түрээслээд зогсохгүй, Монгол орны эрс тэс цаг агаар, хөрсний онцлогт бүрэн нийцсэн өндөр чанарын аяллын майхан зохион бүтээж үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэдэг.

Poppy Tent бол Waldo Tent Mongolia-гийн үүсгэн байгуулагч Froit VanderHarst олон жилийн судалгаа, бодит туршлага дээр үндэслэн бүтээсэн, бүх хийц, инженерчлэл, деталь загварыг өөрийн биеэр боловсруулж патентжуулсан бүтээгдэхүүн юм. Далбаат завь болон циркийн асрын инженерчлэлийн олон жилийн туршлагыг аяллын майханд шингээж, бат бөх, аюулгүй, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнийг бүтээсэн.

Монгол гэрээс санаа авсан хийц

Poppy Tent нь 5.4 метрийн диаметртэй бөгөөд хэмжээний хувьд 5 ханатай Монгол гэртэй ижил. Монгол гэрийн уламжлалт хийцээс санаа авч, орчин үеийн инженерчлэл, чанартай материалтай хослуулснаар тав тух, бат бөх чанар, хэрэглэхэд хялбар байдлыг нэг дор шийдсэн.

Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн сонголтууд

Хүн бүрийн хэрэгцээ, сонирхол өөр байдаг учраас Poppy Tent-ийг олон төрлийн өнгө, хээ, загвараар үйлдвэрлэдэг. Та өөрийн хүссэн өнгө, дизайнаар захиалгаар хийлгэх боломжтой бөгөөд мөн бэлэн худалдаанд байгаа загваруудаас шууд сонгон худалдан авах боломжтой.

Бид хэрэглэгч бүрийн хэрэгцээ, зориулалтад тохирсон шийдлийг санал болгож, зөвхөн майхан бус, олон жилийн турш найдвартай ашиглах бүтээгдэхүүнийг бүтээхийг зорьдог.

Онцлох давуу талууд

✔ Бат бөх, зузаан, гал болон усны хамгаалалттай брезент материал
✔ Хүчтэй тулгуур багана, бат бөх гадастай тул салхи шуурганд өндөр тэсвэртэй
✔ Доод хэсгийн салхивчтай тул агаарын солилцоо маш сайн
✔ Байгалийн гэрэл сайн нэвтрүүлэх том цонхтой
✔ Ялаа, шумуулын хамгаалалтын тортой
✔ Ус үл нэвтрүүлэх зузаан шалтай
✔ Дотор нь зуух байрлуулж, гал түлэх боломжтой
✔ 35–40 кг жинтэй, авсаархан хэмжээтэй бөгөөд Prius 20 автомашины тээшинд ч багтана
✔ Нэг хүн 20–30 минутын дотор ганцаараа угсарч, буулгах боломжтой

Монголын байгальд зориулсан инженерчлэл

Монгол орны цаг агаар богино хугацаанд огцом өөрчлөгдөж, хүчтэй салхи, аадар бороо, эрс тэс температуртай байдаг. Ийм нөхцөлд аяллын майхан зөвхөн үзэмжтэй байх биш, хамгийн чухал нь найдвартай инженерчлэлтэй байх ёстой.

Poppy Tent нь Монгол орны байгальд тусгайлан зориулан бүтээгдсэн бөгөөд хүчтэй салхи, бороо, хүнд нөхцөлд тэсвэртэй. Гэр бүлээрээ аялах, кемпинг хийх, ан агнуур, загасчлал, урт хугацааны хээрийн аялал зэрэг бүх төрлийн гадаа хэрэглээнд төгс тохирно.

Poppy Tent бол зүгээр нэг аяллын майхан биш. Энэ бол Монголын байгальд зориулан бүтээсэн, дэлхийн түвшний инженерчлэл, Монгол гэрийн ухаалаг хийцийг хослуулсан таны аяллын найдвартай хамтрагч юм.

Захиалгаар болон бэлэн худалдаалж байна.

Waldo Tent Mongolia
Built for Mongolia. Built to Last.

English Version

POPPY TENT – Designed for Mongolia, Built for Adventure

At Waldo Tent Mongolia, we do more than rent event tents. We also design and manufacture high-quality family camping tents engineered specifically for Mongolia’s harsh climate and unique terrain.

Poppy Tent is a patented product created by Frits van der Harst, the founder of Waldo Tent Mongolia. Drawing on decades of experience in sailmaking, circus tent engineering, and outdoor shelter design, Frits personally developed every detail of the tent—from its structural design to its smallest components. The result is a durable, practical, and highly reliable camping tent built to withstand demanding conditions.

Inspired by the Traditional Mongolian Ger

With a 5.4-meter diameter, the Poppy Tent offers approximately the same interior space as a traditional five-wall Mongolian ger. Inspired by Mongolia’s iconic dwelling, it combines traditional concepts with modern engineering and premium materials to provide exceptional comfort, strength, and convenience.

Designed Around Your Needs

Every outdoor enthusiast has different preferences, which is why the Poppy Tent is available in a variety of colors, patterns, and custom designs. Whether you prefer a classic look or a unique personalized style, we can build a tent that matches your needs.

We offer both made-to-order tents and ready-to-purchase models, giving our customers the flexibility to choose the option that best suits their lifestyle and timeline.

Key Features

✔ Heavy-duty, fire-retardant and waterproof canvas fabric
✔ Strong center pole and reinforced ground stakes for outstanding stability
✔ Excellent ventilation with lower air vents for continuous airflow
✔ Large windows that allow plenty of natural daylight
✔ Mosquito and insect mesh on all ventilation openings
✔ Thick waterproof floor for superior protection from moisture
✔ Stove-compatible design, allowing safe heating and cooking inside the tent
✔ Lightweight at only 35–40 kg, making it easy to transport
✔ Compact enough to fit inside the trunk of a Toyota Prius 20
✔ Can be assembled or dismantled by one person in just 20–30 minutes

Built for Mongolia’s Extreme Weather

Mongolia’s weather can change dramatically within hours, bringing strong winds, heavy rain, and extreme temperatures. A reliable camping tent must be more than attractive—it must be engineered to perform in the toughest environments.

The Poppy Tent is specifically designed to withstand Mongolia’s unpredictable climate. Its robust construction provides excellent resistance against strong winds, storms, and rain, making it the ideal choice for family camping, overlanding, hunting, fishing, and extended outdoor adventures.

The Poppy Tent is more than just a camping tent—it’s a dependable outdoor shelter built with world-class engineering, inspired by the Mongolian ger, and designed to accompany your family wherever adventure takes you.

Available in custom and ready-made designs. Built for your journey.

Waldo Tent Mongolia
Built for Mongolia. Built to Last.

25/06/2026

Not just a tent. A landmark.

Монголын хамгийн том Circus Tent.

1500 хүний багтаамжтай, өндөр стандартын хийцтэй, цаг агаарын хүнд нөхцөлд ч найдвартай ажиллагааг хангах зориулалттай.

Томоохон фестиваль, концерт, шоу арга хэмжээний шинэ стандарт.

🎪 WALDO TENT

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Waldo Tent Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category