23/01/2024
“Төсөөлөн бодох чадвар ухаантай байхаас ч чухал” хэмээн Эйнштейн хэлж байжээ.
Хүүхдэд бүтээлч занг бага наснаас нь эхлэн суулгах нь нийгэмд харилцах чадвар болоод хүмүүжил, төлөвшил, сэтгэхүйн цар хүрээний хөгжил бусдаасаа илүү болдог байна. Бүтээлч ажил хийдэг хүүхдийн сэтгэхүй тасралтгүй өсөн нэмэгдэж байдаг. Тэдний ирээдүйн амжилтыг тодорхойлох энэхүү чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?
1. Байгальтай дэлхийтэй ойр байлгаж, тэдгээртэй харьцах
2. Дүрд орж тоглох
3. Хөдөлмөрч дадалд сургах
4. Бүтээлч ажил хийлгэх
5. Үлгэр зохиож яриулах
6. Зураг зурж, баримал хийх
Хүүхэд бүр зураг зурах дуртай байдаг. Хамт зураг зурж, зурсан зургийг нь анхааралтай ажиглаж, тэднийг урамшуулана. Зурсан зургийг нь яриулбал тэд маш дуртай ярих бөгөөд ингэж заншвал хэл ярианы хөгжил болон уран сэтгэмжинд нь чухал ач холбогдолтой.
Үүнээс гадна баримлын шавар, цаасан урлал, зохион бүтээх тоглоом, гар урлалын зүйлс хийх, байгалийн тогтоц бүхий сонирхолтой зүйлсийг ашиглан тоглоом хийх зэрэг боломж нөхцлийг заавал бүрдүүлж байвал хүүхдийн бүтээлч байдалд маш их тустай.
Бүтээлч идэвхитэй хүүхэд хөдөлмөрч дадалтай, амьдралын зөв хэвшилтэй болдог байна.
Монгол уламжлалт тоглоом наадгай байгалийн чулуу, малын шагайн тоглоом, модоор хийсэн оньсон тоглоомууд бүтээлч байдлаар тоглох, мэдэрч тоглох хамгийн сонгодог жишээ байжээ.
Харин орчин үед бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүүхдийн бүтээлч идэвхийг хөгжүүлж байна.
Бүтээлч хүн бол хэзээд бүтээгч байдаг. Бүтээлч дадалд суралцсан хүүхдийн ирээдүйн зам гэрэлтэж, үргэлж шинийг эрэлхийлсэн бүтээгч болно.
Бяцхан_тархи_хүүхэд_хөгжүүлэх_дэвтэр