ArtBridge - Arts Education Association

Website

ArtBridge - Arts Education Association Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ArtBridge - Arts Education Association, Event Planner, Ulaanbaatar.

"Artbridge-Shanghai 2026" International piano competition  "GRAND PRIX" шагналын эзнээр МУК-н МТХТ-н сурагч С.Пүрэвсүрэн...
27/08/2026

"Artbridge-Shanghai 2026" International piano competition
"GRAND PRIX" шагналын эзнээр МУК-н МТХТ-н сурагч С.Пүрэвсүрэн
"Шилдэг багш"-р МУК-н МТХТ Зөвлөх багш О.Лхагвасүрэн шалгарлаа. Та нартаа баяр хүргэж, цаашдын уран бүтээл, сурлага хөдөлмөрийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье 🎹🎶🎵🏆❤️🌹✨️🌼

✨️Эрхэм хүндэт оролцогч хүүхдүүд ээ, багш нар аа, эцэг эхчүүд ээ!✨️Энэ удаагийн уралдаан маань олон сайхан хүүхдийн авья...
24/08/2026

✨️Эрхэм хүндэт оролцогч хүүхдүүд ээ, багш нар аа, эцэг эхчүүд ээ!

✨️Энэ удаагийн уралдаан маань олон сайхан хүүхдийн авьяас, хөдөлмөр, хичээл зүтгэл, багшийн мэргэжлийн ур чадвар, эцэг эхийн дэмжлэгийг нэг дор мэдрүүлсэн үнэхээр сайхан үйл явдал болж өнгөрлөө🎵🎶

✨️Юуны өмнө тайзан дээр зоригтой гарч, өөрийнхөө сурсан мэдсэн бүхнийг чин сэтгэлээсээ толилуулсан нийт оролцогч хүүхдүүддээ баярлалаа❤️ Та бүхний тоглолт бүр өөр өөрийн өнгө төрх, мэдрэмж, онцлогтой байлаа. Шагналт байр эзлэхээс илүүтэйгээр тайзан дээр гарч, өөрийгөө сорьж, туршлага хуримтлуулсан нь хамгийн том амжилт юм👍👏👋

✨️Хүүхэд бүрийн ард асар их хөдөлмөр байдаг. Тиймээс шавь нараа өдөр бүр тэвчээртэй сургаж, урамшуулж, хөгжүүлж ирсэн бүх багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье🤗🎊🤝. Та бүхэн зөвхөн хөгжим заагаад зогсохгүй хүүхдийн өөртөө итгэх итгэл, тайзны соёл, тэсвэр хатуужил, гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлж байдаг билээ.

✨️Мөн хүүхдүүдийнхээ төлөө цаг зав, сэтгэл зүрх, боломж бүхнээ зориулан дэмжиж ирсэн эрхэм хүндэт эцэг эхчүүддээ баярлалаа🤗 Хүүхдийн амжилтын ард үргэлж түүнийг дэмжиж, зоригжуулж байдаг гэр бүл байдаг.

✨️ Хүүхэд бүр манай уралдаанд оролцсоноор өөрийгөө нээж, өөртөө итгэж, бусдаас суралцаж, нэг алхам урагшлах боломж авлаа гэж би бодож байна.

✨️Өнөөдрийн тайзан дээр гарсан зориг чинь өөрөө том амжилт. Илүү их хичээгээд, дараагийн тайзан дээр улам итгэлтэйгээр уулзацгаая🎹🌹

✨️Бидний зорилго бол зөвхөн сайн хөгжимчин бэлтгэх биш, урлагийг хайрладаг, хөдөлмөрийг үнэлдэг, өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй хүн болгон төлөвшүүлэх явдал юм.

✨️Та бүхний оролцоотойгоор энэ уралдаан маань утга учиртай, дурсамжтай сайхан болж өндөрлөлөө.

✨️Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа🤝🤗👏🎊❤️🎹🎵🎶🌼
Цаашдын уран бүтээл, суралцах замд нь өндөр амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе!

✨️Урлагийн сайхан аялал маань энд дуусахгүй, харин цаашдаа урам ,эрч хүч авч улам сайхан өрнөн үргэлжлэх болно.👍❤️

21/08/2026

Манай конкурсны албан ёсны нээлт 2026.08.22ний 8.30цагт эхлэх ба та бүхнийг урьж байна🎹🌺🌹
8.00 цагт бүртгэл эхлэх тул С,Д ангиллалын оролцогчид бүртгэлээ хийлгээд зохион байгуулалттай танилцан бүгд бэлэн байхыг анхааруулж байна.
За бүх оролцогчид нартаа, багш нар,эцэг эхчүүддээ амжилт хүсье ээ.🎹🌺🌹✨️🎉

Манай ArtBridge Shanghai 2026 уралдааны шүүгчидтэй танилцана уу! 🇲🇳🇺🇦🇨🇳
20/08/2026

Манай ArtBridge Shanghai 2026 уралдааны шүүгчидтэй танилцана уу! 🇲🇳🇺🇦🇨🇳

🎹 ЖИНХЭНЭ ХӨГЖМИЙН МЭДРЭМЖ АКУСТИК ТӨГӨЛДӨР ХУУР ДЭЭР БИЙ БОЛДОГХөгжимчин болох замд хүүхэд зөвхөн нот уншиж, техник эзэ...
11/08/2026

🎹 ЖИНХЭНЭ ХӨГЖМИЙН МЭДРЭМЖ АКУСТИК ТӨГӨЛДӨР ХУУР ДЭЭР БИЙ БОЛДОГ

Хөгжимчин болох замд хүүхэд зөвхөн нот уншиж, техник эзэмшихээс илүүтэй зэмсгийнхээ дуугаралтыг мэдэрч сурах нь хамгийн чухал.

Акустик төгөлдөр хуур дээр нэг товчлуурыг хэр хүчтэй, хэр зөөлөн, ямар өнцгөөр, ямар хурдтай дарснаас шалтгаалж дууны өнгө хүртэл өөрчлөгдөнө.

✨️Тэр ялгааг хуруу мэдэрч, чих сонсож, тархи боловсруулж, сэтгэл хөдлөл хөгжим болж хувирдаг.

🎼 Энэ бол төгөлдөр хуурчийн хамгийн нарийн ур чадваруудын нэг.

🌺Акустик төгөлдөр хуурын чавхдасны чичиргээ, резонанс, модон их биеэр тархах дуу авиа, танхимд цуурайтах өнгө — эдгээрийг хүүхэд биеэрээ мэдэрч байж хөгжмийн жинхэнэ мөн чанарыг ойлгож эхэлдэг.

Ялангуяа уралдаанд бэлдэж буй хүүхдийн хувьд энэ нь бүр ч чухал.

Учир нь тайзан дээр зэмсэг бүрийн дуугаралт, тембр, товчлуурын мэдрэмж, хүч, хариу үйлдэл өөр өөр байдаг.

⬆️Тиймээс сайн бэлтгэл гэдэг нь нэг л төгөлдөр хуур дээр бүтээлээ дахин дахин тоглох биш, харин ямар ч акустик төгөлдөр хуур дээр өөрийн хөгжмийн санаа, өнгө, мэдрэмжээ илэрхийлэхэд бэлтгэлтэй байх, тухайн хөгжмийн онцлогийг мэдрэн хөгжимдөхийг хэлж байгаа юм.

🎹 Техник бол суурь.
🎼 Сонсгол бол чиглүүлэгч.
❤️ Харин мэдрэмж бол хөгжим.

05/08/2026

Оролцогчдын анхааралд!

ArtBridge Shanghai 2026 тэмцээнд бүртгүүлсэн бүх оролцогчийн имэйл хаяг руу албан ёсны хаалттай группт нэгдэх урилга илгээлээ.

Цаашид тэмцээний талаар мэдээ, зарлалууд зөвхөн тус сувгаар л зарлагдах тул Та бүхэн бүртгүүлсэн имэйл хаягаа шалган группт нэгдэнэ үү. Имэйл харагдахгүй байвал Spam/Junk хавтсаа мөн шалгаарай.

Тус сувгаар тэмцээний хуваарь, зохион байгуулалт болон шуурхай мэдээллийг тогтмол хүргэх болно. 🎹✨

Send a message to learn more

Platinum Hanjue hotel Shanghai Та бүхэн эндээс буудлын байрлал, хүрэх маршрут зэргийг орж сонирхоно уу.
02/08/2026

Platinum Hanjue hotel Shanghai
Та бүхэн эндээс буудлын байрлал, хүрэх маршрут зэргийг орж сонирхоно уу.

🎹✨ ArtBridge - Shanghai 2026 хөтөлбөр танилцуулж байна!8 сарын 20–25-ны хооронд зохион байгуулагдах ArtBridge Shanghai 2...
30/07/2026

🎹✨ ArtBridge - Shanghai 2026 хөтөлбөр танилцуулж байна!

8 сарын 20–25-ны хооронд зохион байгуулагдах ArtBridge Shanghai 2026 олон улсын төгөлдөр хуурын тэмцээний үндсэн хөтөлбөр болон оролцогчдод зориулсан Шанхай хотын 2 өдрийн аяллын schedule-ийг хүргэж байна.

Тэмцээн, хөгжим, соёл, аялал, дурсамж — бүгд нэг дор. 🌆🎶

Дэлгэрэнгүй мэдээллийг зурагнаас харна уу.

🎹 Төгөлдөр хуур хүүхдэд өөр ямар ч хичээлээр бүрэн орлуулж боломгүй чадварыг өгдөг.Төгөлдөр хуур тоглож байх үед хүүхэд ...
27/07/2026

🎹 Төгөлдөр хуур хүүхдэд өөр ямар ч хичээлээр бүрэн орлуулж боломгүй чадварыг өгдөг.

Төгөлдөр хуур тоглож байх үед хүүхэд нэгэн зэрэг:
• хоёр гараараа өөр өөр хөдөлгөөн хийнэ,

• хоёр нүдээрээ нот уншина,

• чихээрээ авиагаа сонсоно,

• тархиараа дараагийн хэдэн тактыг урьдчилан төлөвлөнө,

• хөлөөрөө педаль удирдана,

•сэтгэлээрээ хөгжмийн утга санааг илэрхийлнэ.

Энэ бүхнийг нэгэн зэрэг хийхийг өөр ямар ч сургалт ижил түвшинд шаарддаггүй.

Хамгийн чухал нь төгөлдөр хуур хүүхдэд хойшлуулсан үр дүнгийн үнэ цэнийг ойлгуулдаг. Өнөөдөр хичээсэн зүйл нь маргааш биш, магадгүй хэдэн сарын дараа үр дүнгээ өгдөг. Энэ чадвар амьдралын бүх салбарт амжилтын үндэс болдог.
Мөн тайзан дээр гарах бүрдээ хүүхэд айдастайгаа нүүр тулж сурдаг. Айдас байхгүй болдоггүй, харин айдсаа удирдаж сурдаг. Энэ бол ирээдүйн ярилцлага, илтгэл, удирдах ажил, амьдралын олон чухал мөчид хэрэг болох чадвар юм.

Төгөлдөр хуурын хичээлээс авсан хамгийн том бэлэг нь сайн хөгжимчин болох биш, тууштай хөдөлмөрлөж, алдаанаасаа суралцаж, өөрийгөө ялж чаддаг хүн болох явдал юм.

Төгөлдөр хуур зөвхөн хурууг биш, хүнийг хөгжүүлдэг. 🎹

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when ArtBridge - Arts Education Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category